Жижиг бизнес эрхлэгчид татварын хөнгөлөлт хүсэж байна
УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг  бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг “Танд ямар бэрхшээл байна” сэдвийн дор Төрийн ордонд зохион байгуулсан билээ. Уулзалтад Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Зээлийн батлан даалтын сан, Худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг байгууллагын төлөөллүүд болон 800 орчим бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хуран чуулсан байна.

Нийслэлд жижиг бизнес эрхлэгчдийн 60 орчим хувийг эмэгтэйчүүд эзлэж байгаа бөгөөд эдгээр хүмүүсийн 60 гаруй хувь нь 40-55 насныхан аж. Тэд ихэвчлэн оёдол, сүлжмэл эдлэл, ахуйн үйлчилгээ, нийтийн хоол, аялал жуулчлал, гар урлал, бэлэг дурсгал зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Жижиг бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа хамгийн том бэрхшээл нь эргэлтийн хөрөнгийн эх үүсвэр муутай, арилжааны банкнаас зээл авахад хэт өндөр хүүтэй хэмээн хариулсан байна.

Иймд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихийн тулд НӨАТ төлөх босго 10 сая төгрөг байсныг 50 саяд хүргэх, 1.5 тэрбум төгрөгөөс доош жилийн борлуулалтын орлоготой аж ахуй нэгжүүдийн төлсөн татварын 90 хувийг жилийн эцэст буцааж олгох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн батлахыг хүсч байсан юм.

С.Саранзаяа
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-05-15 03:23:11
    энэ хуулийн төсөл нь батлагдчихвал амьдралаа нуруундаа үүрч авч яваа эмэгтэйчүүдэд их хэрэгтэй тус волно шүү эрх варигч нараа,,,,,,
    203.91.118.156
    Мэдэгдсэн Хариулах