Нийслэлийн 379 жилийн ойн нэрэмжит барилдаан болов

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 379 жилийн ойн нэрэмжит аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан боллоо. Хүчит бөхийн барилдааны нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан нар оролцов. Х

Барилдааныг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлсэн үгэндээ “нийслэл хотын ойн босгон дээр Монголын үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулж байгаадаа баяртай байна. Монгол эрс бага балчраасаа хүч бяраа сорин барилдаж, эрхий мэргэнээ үзэж, хурдан морьдоо уралдуулж ирсэн соёлын өв уламжлалтай ард түмэн билээ. Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 379 жилийн ойн баярын мэндийг та бүхэнд хүргэе” гэлээ.
 


Аймаг цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат аймгийн шинэ залуу арслан Э.Баасанжав найм даван түрүүлж, Төв аймгийн харьяат аймгийн хурц арслан н.Сүхбат үзүүрлэжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-10-29 04:31:23
    тев аймгийн харьяат хурц арслан сухбат гэж байдаг юм уу муу зенег баянменхеес болж бехийн ергеенд бех барилдахгуй юм хурлаа хийгээд асуудлаа яриач эсвэл ух баян...