Фото: Байлдааны буудлагатай хээрийн сургуулилтын явц

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын хээрийн сургуулилтын талбайд очиж, Батальоны байлдааны буудлагатай хээрийн сургуулилтыг үзлээ. Хээрийн сургуулилт дууссаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга байлдааны буудлагатай хээрийн сургуулилтад амжилттай оролцсон бүрэлдэхүүнд баяр хүргэж, үг хэлсэн юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа нар Зэвсэгт хүчний 016 дугаар бригадаар орж, зэвсэглэл, техник хэрэгсэл зэрэг бригадын үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцлаа.























Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.