“Үдийн цай” хөтөлбөрт хийсэн шалгалтын талаар мэдээлнэ
Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:00 цагт:
ЭМЯ, ХӨСҮТ-өөс ДЭМБ-ын Номхон далайн баруун бүстэй хамтран зохион байгуулах Томуугийн цар тахлыг хязгаарлах, шуурхай хариу арга хэмжээ авах “Пан стоп” ширээний дасгал сургуулилт ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны Шуурхай удирдлагын нэгжид болно.

10:00 цагт: Төрийн ордонд "Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал" олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
 
10:00 цагт: Нээлттэй Нийгэм Форумаас зохион байгуулж байгаа “Монгол Улсын 2019 оны төсвийн зарлагын төлөвлөлт” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг Блю Скай зочид буудлын Топаз хурлын танхимд болно.
 
10:00 цагт: НМХГ-ын хурлын танхимд Нийслэлийн ЕБС-иудын "Үдийн цай хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлсэн байдал, гэрээгээр нийлүүлж буй хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, эрүүл ахуй халдвар хамгаалал, хүнсний чанар стандартыг мөрдүүлэн ажиллаж байгаа эсэхэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлнэ.
 
10:00 цагт: Эрүүл мэндийн нарийн мэргэжлийн үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой болсон талаар БЗД-ийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд Аж ахуйн нэгж байггууллагын удирдах ажилтнууд, иргэдэд мэдээлэл хийнэ.
 
10:00 цагт: БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Японы Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн ТУЗ-ийн Тэргүүлэгч, ноён Күнинори Такаги нар Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн тэтгэлгийг монгол оюутнуудад олгох тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна. Арга хэмжээ БСШУСЯ-ны 401 тоотод болно.
 
11:00 цагт: БГД-ийн 20 хорооны нөхөрлөлийн гудамжны шинэ замын нээлтийн үйл ажиллагаа болно.
 
13:00 цагт: Улаанбаатар чуулгад Нийслэлийн зургаан тусгай сургуулийн урлагийн анхдугаар тоглолт болно.
 
14:00 цагт: БОАЖЯ-нд Ойн төслийн хаалтын ажиллагаа болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-10-30 01:47:45
    Даахгүй нохой булуу хуураана гэдэгсэн олон улсаас зээл авч хэрэгжүүлдэг үдийн цай одоо зогсоогооч бид хүүхдээ цай уулгаад явуулчихна
    • Иргэн 2018-10-30 02:01:31
      Бараг л тиим хүүхдүүд идэхгүй авчрах юм будаатай хуурга л их байх юм даа