Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж, жирийн иргэдээ ажилтай орлоготой, бизнесийг нь хөгжүүлэх зорилготой, эдийн засгаа солонгоруулах үүрэгтэй ЖДҮДС-аас эрх дархтай гишүүд, өндөр дээд албан тушаалтнууд зээлийг тэрбум тэрбумаар нь авсныг илчилсэн өдрүүд үргэлжилж байна.
Яагаад тэд иргэдийн боломжийг хулгайлж, дээрэмдэв. Яагаад шударга ёс, эдийн засаг ярьдаг гишүүд ийнхүү эрээ цээргүй авирлаж, эхнэрийнхээ болон аавынхаа, өөрийнхөө хамаарал бүхий компаниудыг санхүүжүүлж сангаас тэрбумаас 950 сая төгрөг хүртэлх төгрөгийн зээл “цохив”. Хэн хэдэн төгрөгийн зээл авдаг нь эхнээсээ тодорхой болсон. Өөр өөрсдийн тайлбараа хийж, өөрийгөө ч өмөөрч, өрөөлийг ч буруутгаж байгаа харагдав.
Хулгайчууд баригддаг юм гэгчээр эхнээсээ нэрс нь ил гарч, элдэв асуудал дагуулахаар авсан зээлээ эргүүлээд хүүтэй нь төлчихнө гэж томорч байна.
Яаж ч харсан жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжих төслөөс гишүүд өөрсдийн болон хамаарал бүхий этгээд нь эзэмшдэг компанид их хэмжээгээр зээл олгоно гэдэг ёс зүй, ашиг сонирхлын хувьд ч байж болохгүй зүйл гэдгийг мэдмээр юм даа. Өчнөөн тэрбумын ашиг орлоготой том компаниудтай байж, ард түмэнд хувиарласан хэдэн төгрөгийн зээлнээс нь ингэж хумслах, хулгайлах шаардлага юу байна аа, эрхэм гишүүдээ. Ядаж ичих нүүр, эмзэглэх сэтгэлтэй байгаач.
Энэ асуудалд ганц гишүүд ч буруугүй юм үйлдвэрлэл эрхлэгчдэд төслийн шаардлагын дагуу зээл авах материал бүрдүүлсэн ч тэнцсэнгүй гэсэн ганцхан үгээр жагсаалтаас хасч, гишүүд болон тэдний хамаарал бүхий этгээдүүдэд боломжийг баруун солгойгүй олгосон ЖДҮДС-ийн удирдлагууд болон салбарын сайд нь бас буруутай юм.
Жилийн гурван хувийн хүүтэй Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн төслөөс олгодог зээлийг УИХ-ын 7 гишүүн авсан гэх тоо гарч ирсэн.
Тэдний нэг нь гишүүн Н.Учралын аав Н.Ням-Осорын 100 хувь эзэмшдэг “Хүннү” ХХК нэг тэрбум орчмын зээл авсан байгаа юм.
Энэ мэдээлэл гарахтай зэрэгцэн гадаадад ажлаар яваа Н.Учрал гишүүн яаран сандран мэдэгдэл хийж, энэ мөнгөө буцааж төлнө, төлөх төлөхдөө бүр долоо хоногийн дотор төлнө гэж мэдэгдэв.
Тэрбээр “Миний аавын эзэмшлийн "Хүннү" ХХК зохих шаардлагын дагуу төсөл бичиж зээл авсан ч гэлээ нийгэмд бухимдал, хардалт сэрдэлт үүсэж надтай холбож байх шиг байна. Тус зээлийг авахад миний зүгээс нөлөөлсөн зүйл байхгүй, хэрвээ хардлага байгаа бол би хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн байна. 1992 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй "Хүннү" ХХК ажлын байр нэмэгдүүлж, баялаг бүтээсээр ирснийг Монголын бизнес эрхлэгчид бүгд мэднэ. Надтай огт хамааралгүйгээр явж ирсэн компани.
Эх орондоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл 20 хувьтай эхэлж байсан боловч нийгмийн бухимдал, хардалт байгаа учир зогсоход хүрч байна. Миний аав Н.Ням-Осор түүний удирдлагын баг төслийн үйл ажиллагаагаа зогсоож, тус зээлийг хугацаанаасаа өмнө эргүүлэн төлөхөөр шийдлээ. Би УИХ-ын гишүүн болсон учир миний гэр бүл, ах дүү, хамаатан садны бизнес зогсоно гэж ойлгохгүй байгаа. Ер нь цаашдаа аливаа сангуудын үйл ажиллагааг нээлттэй болгох чиглэлээр ажиллах болно” гэсэн мэдэгдлийг хийсэн.
Тиймээс гадаадад яваа түүнийг энэ долоо хоногтоо ирж, зээлээ төлөхийг харъя. Ард түмний мөнгөнөөс аавтайгаа хийлж “хумсалчихаад” өдөрт нь төлнө гэж томорч чадалтайгаа гайхуулсан Н.Учрал гишүүн ард иргэдтэй барьцаж тэр зээлийг авах ямар шаардлага байсан юм. Аавдаа эрхэлж байгаа айлын хүүхэд шиг аашилж “Би төлчихнө” гэх шиг.
Нэгэнт өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр анх зээл авахдаа Н.Учрал гишүүн, түүний аав энэ талаар яагаад бодож болоогүй юм бэ. Чуулганы индэр дээрээс эдийн засгаа сэргээнэ, солонгоруулна хэмээн шударга ёс ярьж хашгирч байхдаа энийгээ яагаад бодож болоогүй юм бэ, Н.Учрал гишүүнээ.
Ер нь яах гэж авсан юм. Улстөрд орж ирсэн залуу хүн байж төсвийн мөнгөтэй хутгалдах ямар хэрэг байсан юм. Хэтэрхий шударга дүр эсгэсэн тэрбээр энэ үйлдлээрээ худлаа гэдгээ нотлон харуулав.
Ийнхүү энгийн ард иргэдэд албан тушаалаа ашигласан гэж харагдаж, сөрөг хүчнийхэндээ нараа баастуулж, муу муухай намтараа нэгээр нэмж байна даа.
Жирийн ард иргэдэд олддоггүй зээлийг нь та нар булааж, өөрсдийнхөө компанийг санхүүжүүлж байх хооронд ард түмний амьдрал яаж дээшилж, улс орон хөгжих юм бэ. Хэтэрхий шунал, хэмшээлшгүй эрх мэдлээ жаахан ч гэсэн хазаарлаж, дарж явж сураач. Та төрд сонгосон бидний буруу биш. Гэхдээ сонгосон ард түмнийхээ өөдөөс ийм ёс бус авир битгий гаргаж бай. Төрд ард түмнээ төлөөлөх үүрэгтэй сонгогдсон гэдгээ ойлгож, мэдэж байгаа юм бол өөрийнхөө эрх ашгийг хоёрт, ард түмэн, улс орныхоо эрх ашгийг нэгд тавьж сурах нь чухал юм шүү.
О.Сайхан
Оллоо.mn