Ц.Амарболд олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд түрүүлэв

Цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин, МУСТА Ц.Амарболд БНХАУ-д болсон олон улсын дуурийн дуулаачдын "А" зэрэглэлийн “Ningbo Music international central vocal competition-2018” уралдаанд амжилттай оролцож, тэргүүн байр эзэлжээ. Тэрбээр 17 орны 368 дуучинтай өрсөлдөж тэргүүлээд зогсохгүй, хятад дууг хамгийн сайн дуулсан “Шилдэг дуучин" номинацийн эзэн болсон байна.



Ц.Амарболд нь 2017 онд ОХУ-ын Ардын жүжигчин Л.Л.Линховоиний нэрэмжит мэргэжлийн дуурийн дуулаачдын олон улсын 12-р уралдааны III байр эзлэн, "Шилдэг басс" хоолойтой дуучнаар шалгарч, мөн ондоо Хөдөлмөрийн баатар, АЖ, Төрийн шагналт Д.Лувсаншаравын нэрэмжит уралдаанд II эзэлсэн зэрэг амжилтыг үзүүлж байжээ.

Ийнхүү цагдаагийн “Сүлд” чуулгаас олон улсын “А” зэрэглэлийн уралдаанд оролцож тэргүүн байрын шагнал хүртсэн хоёр дахь дуучин төрж байна. 2011 онд М.И.Глинкийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын XXIV уралдаанд “Чингис хаан” одонт, МУГЖ Г.Ариунбаатар тэргүүн байр эзэлж, “Шилдэг баритон хоолойтой дуучин” шагналыг хүртэж байсан билээ.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • saihan medee bna!bayar hyrgye! 2018-10-30 10:32:08
    yamar saihan yum be?Mongoliin dyyriin dyy dyylaachid ynendee hychtei erchtei baina!odoo ylam l dooroos haij sine bolobson hychingeen bainga beldej baih chyhal d...