Махны экспортоос 195,1 тэрбум төгрөгийн орлого олжээ

2018 оны есдүгээр сарын экспортын гүйцэтгэлээр ОХУ, мөн улсын транзит зөвшөөрлөөр БНСВУ-ын чөлөөт бүсэд 796.5 тонн үхрийн мах, БНХАУ, ОХУ, Казакстан, Япон Улсад 16741 тонн адууны мах, Иран Улсад 19605 тонн хонь, ямааны мах, 11031.8 тонн дулааны аргаар боловсруулсан мах, 815.2 тонн малын дайвар бүтээгдэхүүн тус тус экспортолжээ.

Нэгдсэн дүнгээр авч үзвэл, оны эхний есөн сарын байдлаар нийт 31452 тонн мах экспортолж, 76.1 сая ам.доллар буюу 195,1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад махны нийт экспортын хэмжээ 5900 тонноор, тэр дундаа дулааны аргаар боловсруулсан махны хэмжээ 5.8 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.  

Х.Хулан 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Боогий 2018-11-12 21:21:56
    Баагий чи край дутуу ойлгоод байна!Нэгдугээрт назад унэ Чинь бооний унэ!2-т махны их хэмжээний экспорт донгож эхэлж байгааг зов ойлгох хэрэгтэй!
  • Баагий 2018-10-31 02:54:07
    Бид 1кг үхрийн махыг 10000₮-өөр авч байхад гадаадад 6203,1₮-өөр борлуулчихаад их юм хийчихсэн юм шиг бичих нь бахархмаар юм даа