Дараах бүтээлүүдийг Төрийн шагналд нэр дэвшүүлэхийг дэмжлээ

Өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа сайдын зөвлөлийн ээлжит хурлаа хуралдууллаа.

Хурлаар УГЗ, доктор, бурханч лам Г.Пүрэвбатын “Их Монголын бурхадын лагшин дүрийн хувь хэмжээний шугаман онол” бүтээл, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “1911 он” симфони найраглал, “Цастны мэргэд” морин хуур, симфони найрал хөгжмийн концерт-найраглал, “Ай Нан аа” түүхэн дуулалт жүжиг зэрэг бүтээлүүдийг Монгол Улсын Төрийн шагналд нэр дэвшүүлэх талаар хэлэлцэв. Улмаар сайдын зөвлөлийн 100 хувийн саналаар дээрх бүтээлүүдийг Төрийн шагналд нэр дэвшүүлэхийг дэмжлээ.

Мөн хурлаар Монгол Улсын иргэнд эх оронч үзэл төлөвшүүлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Батлан хамгаалахын яамны сайд нарын баталсан ажлын хэсгийн боловсруулсанаар Засгийн газарт өргөн барихаар боллоо.

Эх сурвалж: БСУШСЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-10-30 20:14:17
    Ирээдуй руу харсан бутээлд егч баймаар байна. Туухч архивч нар терийн соерхол авах ч арай л юмаа. Бид динзавор улс уу. Хуний архив янзалж егеед авдаг юм уу
  • denduu yumaa  2018-10-30 15:04:48
    toriin shagnal gehee boliod mash udaj baigaa, toriin soyorhol gedeg bolson, deer n ardiin aman zohiol, burhan buteegeed toriin soyorhol avah gej dee.