Бэлчээрийн доройтлоос болж газар нутгийн цөлжилт явагдаж байна
Монгол орны бэлчээрийн үндэсний хоёрдугаар форумыг өнөөдөр Туушин зочид буудалд зохион байгуулна.

Монгол орны эдийн засгийн нэг гол тулгуур багана МАА-н үйлдвэрлэлийн үндэс болсон бэлчээрийн төлөв байдлын үндэсний шинэчилсэн тайлангийн үр дүнг Засгийн газар болон олон нийтэд танилцуулах, бэлчээрийн доройтлыг хязгаарлах, зүй зохистой ашиглалтыг нэвтрүүлэх, хариуцлагыг өндөржүүлэх бодлогын шинэчлэл, чиг хандлагыг тодорхойлохыг зорьж энэхүү форумыг зохион байгуулж байгаа аж.

2014 оноос эхлэн Ус, цаг уурын улсын сүлжээний баг бүрт байрлах бэлчээрийн төлөв байдлын мониторингийн 1516 зогсоол цэг дээрээс Монгол орны бэлчээрийн төлөв байдлын хандлагыг тодорхойлох судалгаа хийжээ.

Бэлчээрийн төлөв байдлын суурь судалгааны тайланг 2014 оны байдлаар гаргаж байсан ба хоёрдугаар форумын үеэр танилцуулах, мөн 2016 оны тайлан гурван жилийн хугацаанд бэлчээрийн төлөв байдлын хандлага хэрхэн өөрчлөгдсөнийг харуулах аж. Үндэсний хэмжээнд 2014 оны суурь мэдээлэлтэй харьцуулахад 2016 онд доройтсон бэлчээрийн хувь хэмжээ 65 хувиас 57 хувь болж буурсан ч хүчтэй доройтож, цөлжих аюулд хүрсэн бэлчээр нутгийн хэмжээ нэмэгдсэн нь аюулын харангын дохио болжээ.

Доройтсон бэлчээрийн нийт талбайн хэмжээ харьцангуй тогтмол, бага зэрэг буурсан нь нэг талаас Монгол орны бэлчээрийн нөхөн сэргэх чадавхи өндөр байгаатай холбоотой, нөгөө талаас малчид сүүлийн жилүүдэд бэлчээр нутаг усаараа нэгдэн бэлчээрээ зүй зохистой ашиглахын төлөө ажиллаж буй хичээл зүтгэлийн үр дүн гэнэ. Төлөв байдлын хувьд нийт бэлчээрийн 51 хувь харьцангуй тогтвортой хадгалагдаж, 15 хувь нь сэргэж сайжирчээ.

Доройтлын зэрэглэлийн нарийвчилсан дүнгээс үзэхэд 2016 оны байдлаар нийт бэлчээрийн 57 хувь унаган төлөв байдлаас өөрчлөгдөж доройтсоноос 13.5 хувь бага зэрэг, 21.1 хувь дунд зэрэг, 12.8 хувь хүчтэй, 10.3 хувь нь бүрмөсөн цөлжих эрсдэлд орсон байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-10-31 23:09:51
    Малын тоонд хязгаар тавих ёстой. 50% бууруул
  • Батсайхан 2018-10-31 05:26:48
    Цөлжилт хэмээх ойлголтыг газрын доройтлын нэг хэлбэр гэж үздэг. Газрыг доройтуулж байгаа үндсэн хүчин зүйл нь үлэмж тоо толгойтой мал сүрэг...
  • иргэн 2018-10-31 05:13:48
    Малын хөлийн татвар авах хэрэгтэй. Малын тоог хязгаарлаачээ, барж идэхгүй, хэзээ ч ашиг шимийг нь хүртэхгүй иддэг олон эрүүний хэрэг бна уу
  • иргэн 2018-10-31 05:10:36
    Төв аймгийн Лүн сумын урдхан талд битүү элс, тэмээ иддэг харгана шаваг хүртэл ургасан.Цөлжилт одоохон нийслэлд орж ирэх дөхлөө.Хүн бүр,баг сум бүгд мод таръя! ...
  • Бат 2018-10-31 02:44:46
    Нүүдэлчин гэдэгсэн одоо сууршимал болоод нэг газар удаа суух энэ талхдал үүсгээд байна үүнд бригадын дарга оролцох хэрэгтэй