Ц.Даваасүрэн сайдын дэмжсэн компаниудын тусгай зөвшөөрөл гарсаар байна уу
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнгөрсөн оны аравдугаар сард салбарын сайд болонгуутаа 11 дүгээр сарын 10-ны өдөр Сэргээгдэх эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл олгох ажлыг тодорхой бус хугацаагаар зогсоосон. 

Өөрийн тушаалаар зогсоосон боловч эрчим хүчний зохицуулах хороон дээр сайдын дэмжсэн бичиг авсан компаниудын тусгай зөвшөөрөл гарсаар байна.  
 
Үүнд, 2018 оны 3-р сарын 29-нд “Сайншанд салхин парк” ХХК-д 55 мватт, 2-р сарын 14-нд “Хөдөөгийн цахилгаан” ХХК-д 10 мватт, 11 сарын 30-нд “Ньюком солар энержи” ХХК-д 24мватт, 12-р сарын 21-нд “Грийн энержи девелопмент” ХХК-д 30мватт. Өнгөрсөн оны 12-р сарын 27-ны өдөр “Эм эн эм ти” ХХК-д 20мватт гэх мэтээр сайдын дэмжсэн компаниудын зөвшөөрлөө авчихжээ. http://erc.gov.mn/engine/download.php
 
Энэ компаниудын зөвшөөрлийн талаар салбарын сайд нь  2017 оны 11 сарын 10-наас өмнө өгсөн компаниуд гэж тайлбарлах боловч өмнө нь П.Ганхүү сайдаас дэмжсэн бичиг авсан компаниудын тусгай зөвшөөрөл өнөөдрийг хүртэл гараагүй байна. Гэтэл яагаад зөвхөн Ц.Даваасүрэнгийн дэмжсэн бичигтэй компаниудын тусгай зөвшөөрөл гараад байгааг юу гэж ойлгох вэ.
 
Энэ талаар Эрчим хүчний яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Ийм зөвшөөрлийг хэт замбараагүй байдлаар олгосон байсан тул тусгай зөвшөөрөл олгохыг зогсоосон. Цэгцлэх шаардлагатай гэж үзсэн. Зөвшөөрөл гаргаад байна гэх асуудал худлаа. Тийм зүйл байхгүй” гэлээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-12-10 07:16:44
    Даваасүрэн сайдаас тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн компаниудаас 10 хувийн хахууль авдагийг АТГазар шалгах хэрэгтэй.
  • Зочин 2018-11-01 03:53:04
    Сангиин яаманд ториин сангийн дарга байхдаа хийдэг байсан дархан мэх нь ингэж байгаад........
  • Zochin 2018-10-31 11:03:10
    Ene unen shuu dee shalgakhad gemgui shuu zobshoorol bol mongo. Shuu dee
  • ergelzee  2018-10-31 07:40:18
    dampuu er vee ene chin . yostoi olgohgui gd buun yum bolood bsan chin yu vee ....
    202.21.117.194
    Мэдэгдсэн Хариулах
  • irsen 2018-10-31 07:03:50
    илт ийм ойлгомжтой юмыг манай тэнэг ард түмэн зүгээр зүгээр гээд л хараад сууж байдаг юм дөө. өөрсдөө ядуу.
    202.131.230.70
    Мэдэгдсэн Хариулах