Улсын санд худалдан авах хөгжмийн шилдэг бүтээлүүд тодорлоо

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас 2018 онд улсын санд худалдан авах хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлүүдийг тодруулах үйл ажиллагааг Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоотой хамтран  өдрүүдэд зохион байгууллаа.

Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Хөгжмийн том хэлбэрийншилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын  хүрээнд зохион байгуулсан уг шалгаруулалтад нийт 12 бүтээл ирсэн бөгөөд БСШУС-ын сайдын тушаалаар байгуулагдсан “Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг шинжлэн үзэж, улсын санд худалдан авах талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл”-ийн гишүүд нэг бүрчлэн үнэлгээ дүгнэлт өгч  дараах 5 бүтээлийг улсын санд худалдан авахаар шийдвэрлэжээ. Үүнд:
 

  • Н.Жанцанноров “Ятгын концерт №2”
  • Ш.Өлзийбаяр    “Чингисийн хүүхдүүд киноны хөгжим”     
  • Цэн.Эрдэнэбат  “Ятгын II концерт”
  • Б.Ганхуяг           “Байтаг богд” магтуу
  • Ж.Энхбаяр          “Рапсодия"

 

Соёл, урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батхуяг болон Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг шинжлэн үзэж, улсын санд худалдан авах талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн төлөөлөл өчигдөр/10.30/ УДБЭТ-т зохион байгуулагдсан "Алтан намар"-2018 хөгжмийн наадмын гала тоглолтын үеэр шилдэг бүтээл туурвисан хөгжмийн зохиолчдод батламжийг гардуулсан юм. 

Соёл урлагийн газраас цаашид 2018 онд “Улсын санд худалдан авсан хөгжмийн шилдэг бүтээл"-ийн шүүмж хэлэлцүүлэг зохион байгуулах, бүтээлүүдээр цомог /CD/ гаргаж олон нийтийн хүртээл болгох, бүтээлийг мэргэжлийн урлагийн байгууллагуудын урын санд ашиглах боломжийг нэмэгдүүлэх зэрэг олон талт ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sarabiin hegjimuud yasan be?... 2018-10-31 09:35:38
    Sarabiin ter olon simponi dyy hegjimees abch bolsongyi yu?....