Гадаад паспортыг 10 жилээр авахад үнэ нэмэгдэхгүй
УИХ-ын нэгдсэн чуулганы 2018 оны зургадугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар Улсын бүртгэлийн дөрвөн багц хууль батлагдсан. Эдгээр хуулийг энэ сарын 01-нээс буюу өнөөдрөөс эхэлж хэрэгжүүлэхээр болсон юм.

Иргэний бүртгэлийн багц хуульд иргэдэд олгох үндэсний энгийн гадаад паспортыг 16 наснаас дээш иргэдэд 10 жил, харин доош насныханд таван жилийн хугацаатай олгохоор заажээ.

Харин гадаад паспорт бүрдүүлэх материалд, үнэд өөрчлөлт орохгүй юм байна. Тухайлбал, 10 жилээр гадаад паспорт захиалахад тухайн иргэн иргэний үнэмлэх, гурван хувь цээж зураг, төлбөр төлсөн баримтаа авч ирнэ. Харин 16-гаас доош насныханд гадаад паспорт захиалахыг хүсвэл асран хамгаалагчийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, цээж зураг, төлбөр төлсөн баримт авч ирэх шаардлагатай. Үнийн хувьд өмнө нь 32800 төгрөгөөр авдаг байсан энэ  үнэ хэвээрээ байх аж.

Гэхдээ 2011 оны арваннэгдүгээр сарын 01-нээс өмнө авчихсан гадаад паспорт хүчин төгөлдөр үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, гадаадын орнуудад зорчих, виз мэдүүлэх хүчинтэй хэвээр гэсэн үг. Хугацаа нь дуусахаар шинээр захиалах боломжтой.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-02-18 05:12:18
    Паспортын хуудсаа хэзээ нэмэх вэ? Монголчууд маань хаа явсан газраа том том виз даруулаад орох гарах тамга даруулаад хуудаснууд нь юу юугуй хурдан дуусчихдаг.
  •  2018-11-01 02:21:10
    хурдан л гаргадаг болмоор байх юм. нэг хоногт, нэг ажлын өдөрт.хүлээн авахдаа материалаа шивж байгаа шүү дээ тэрийгээ л шууд хэвлэлтэнд илгээдэг болмоор юм.