Чансаа өндөр 128 бөхийн барилдаантай

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу 11 дүгээр сарын 08-ны пүрэв гарагт тохионо. Энэ өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спорт ордонд болох гэж байна. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой чансаа өндөр 128 бөх зодоглох юм.

Тус барилдаан нь 2012 онд анх зохион байгуулагдсан бөгөөд Санжаадамба аварга хоёр удаа, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва нар нэг нэг түрүүлжээ.

2012 онд /256 бөх/
Түрүү у.з Ч.Санжаадамба /у.ав/
Үзүүр у.х Ц.Содномдорж /у.ар/
Их шөвөг у.а Г.Эрхэмбаяр, у.а П.Бүрэнтөгс

2013 онд /128 бөх/
Түрүү у.з Ч.Санжаадамба /у.ав/
Үзүүр у.ав С.Мөнхбат
Их шөвөг: у.а Х.Мөнхбаатар, у.х Ө.Бат-Орших

2014 онд /128 бөх/
Түрүү у.х Ө.Бат-Орших /у.г/
Үзүүр у.ав С.Мөнхбат
Их шөвөг: у.х Ц.Содномдорж /у.а/, у.г Б.Гончигдамба

2015 онд /128 бөх/
Түрүү у.а П.Бүрэнтөгс
Үзүүр у.н Л.Цэрэнтогтох /у.ө.и.н/
Их шөвөг: а.а Ч.Хөхчирэнгэр /у.н/, у.з Б.Батмөнх

2016 онд /128 бөх/
Түрүү у.а Р.Пүрэвдагва
Үзүүр у.н Э.Даш
Их шөвөг: у.ө.и.н Э.Энхбат, у.г Б.Гончигдамба

2017 онд /128 бөх/
Түрүү у.г Н.Ганбаатар
Үзүүр у.н Э.Даш
Их шөвөг: у.х Б.Бат-Өлзий, у.ө.и.н Э.Энхбат,


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-11-02 11:05:33
    128 бөх гэнэ, 128 шуналын туслам, хулгайч, луйварчин, залилан хийгчид гээч
  • Эрка 2018-11-01 18:58:20
    Таатай сайхан мэдээ байна аа хөө. ХАрин холбооны / мүбх-ын/ хурлыг яаравчлах шаардлага нэгэнт нийгэмд бий болжээ. ХАРААЛ, ХЭРҮҮЛИйн үгээ жаахан цэгцэлбэл яасан...
  • бөх сонирхогч 2018-11-01 07:02:48
    энэ сайхан барилдааныг томоохонд тооцогдох Буянт ухаагийн ордонд хийвэл гоё болно.Баянмөнхийн хэрүүл дуустал бөхийн өргөөнд хөл хорьсон нь гутамшиг л юм даа.
  • ннн 2018-11-01 05:07:05
    Зөв, сайхан багтаамж сайтай, машины зогсоол том, Цагаан сарын барилдааныг ч энд хийх хэрэгтэй шүү.
  • зочин 2018-11-01 04:26:33
    Бөх гэдэг чинь залилан хийгч, луйварчин, хулгайч, дээрэмчдийг арай зөөлнөөр хэлж байгаа үг гэдгийг одоо бүгд ойлгох болсон доо уг нь
  • Бат 2018-11-01 03:06:04
    Монгол бөхийн өнцлөг байж болно гэхдээ 21-р зуун бөхчүүдийн хөлсийг арчих алчууртай хөлс гарсан нойтон биетэйг засаал хөлсөө арчдаг болгож болохгүй юу ичих юм
  • ЭТ 2018-11-01 02:59:35
    "Чансаа өндөр" гэхээсээ "НАЙРАА ӨНДӨР" 128 бөхийн гэж уншигдаад байна даа.
  • зочин 2018-11-01 02:36:54
    Ямар нэг тэмдэглэлт ой, баяр болгоноор албатай юм шиг бөх барилдуулж, энэ шуналын тулмуудад бай шагнал өгч зусарддаг явдал хэзээ дуусах юм бол доо зайлуул
  • ц.энхбаатар 2018-11-01 02:19:02
    бөхийн өргөөндөө явуулаач ээ.МҮБХ-г бөхөд сэтгэлтэй бөх мэддэг хүмүүс нь удирдах ёстой шүү.