“Дэлхийн гайхамшигт удиртгал хөгжмүүд” тоглолт болно

Франц хэлний ouverture, латин хэлний apertura буюу нээлт, эхлэл гэсэн утгатай үгнээс гаралтай, дуурь, балет, оперетта, зарим тохиолдолд драмын жүжгийн хөгжмийн эхлэл хөгжмийг удиртгал гэдэг. Энэ нь симфони хөгжмийн төрөлд хамаардаг бөгөөд “дуутай хөгжим” гээд хэлчихэд буруудахгүй магтуу зэрэг бүтээлийг ч удиртгалаар эхлүүлдэг. XXI зуун гарснаар урлагийн томоохон төрөл киноны эхлэл хөгжимд ихээхэн ач холбогдол өгдөг болжээ. П.И.Чайковскийн алдарт балетууд, М.Глинкийн “Руслан, Людмила”, В.А.Моцартын “Увдист лимбэ” гээд дурдаад байвал үзэгчдийн сэтгэл татдаг бүтээл олон. Улсын Филармонийн Симфони найрал хөгжим 11-р сарын 09-нд удирдаач Д.Нямдаш, Б.Батбаатар нарын удирдлагаар “Дэлхийн гайхамшигт удиртгал хөгжмүүд” хэмээх тоглолт хийх гэж байна.

Тоглолтын хөтөлбөрт

А.Дворжак Карнавал удиртгал op.92

Ж.Россиний Итали бүсгүй Алжерт дуурийн удиртгал

Берних Сметана Молдав удиртгал

П.И.Чайковский 1812 удиртгал op.49

Р.Вагнер Тангейзер дуурийн удиртгал

Тасалбарыг Улсын Филармонийн касс болон Ticket.mn сайтаас авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012, 9919-6623с лавлаарай.





 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.