Сэрэмжлүүлэг: Анхаарал сарних ийм аюултай
Орон нутгийн замд явж байхдаа түр зуурын сэрэмж, анхаарал алдснаас болж машинтайгаа осолдож амиа алдах, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарсаар байна. Жолооч нар холын замд явахдаа аюулгүй байдлаа хангаж сонор сэрэмжтэй яваасай гэсэндээ нэгэн жолоочийн осолдсон постыг оруулж байна.

Тэрбээр “Би Хэнтий аймаг руу машинтай явж байгаад замын хажуу руу нисээд авто осолд орчихлоо. Машинаасаа арай хийж гараад цагдаа, эмнэлэг ирэхийг хүлээлээ. Тэд ч тун удсангүй ирээд явсан. Дараа нь амьд гарсаны баяр гээд хоёр жижигхэн лонх архи аваад ганцаараа уулаа.

Цахилгааны шонгийн мод мөргөж унагасан тул 500.000 төгрөгөөр шатсан.  Онхолдсон машинаа Цонжинболдогийн тэндээс ачуулахад 230.000 төгрөгийн зардал гаргалаа.

Хамгийн харамсалтай нь 5 жил идэх хоолноосоо хэмнэж байж авсан 30 саяын үнэтэй BMW-X5 машин маань сэхэл авахааргүй ямбийсан байлаа. Энэ зэргийн хохирол ч яахав. Амьд үлдсэн маань өлзий.  

Гэртээ ирээд дахиад л архи уув. Бие хөнгөрөөд өвчнөө мартаад сайхан байсан. Гэтэл маргааш өдрөөс нь эхлээд босвол сууж чадахгүй. Хэвтвэл босож чадахгүй хачин байдалд орчихов. Цээжний хөндийн 3 хавирганы яс хугаралтай байжээ.

Би хажуу суудал дээрээ байсан цүнхнээсээ  гар утсаа гаргаж авах гэж байгаад түр анхаарал сарнин онхолдсон юм. Машин маань шонгийн модыг жолооч талын хаалгаараа шүргэж унагаад цаашаа 2-3 удаа эргээд буруу талын хаалгаараа тогтсон. Би суудлын даруулга хийсэн тулдаа цээжиндээ ясны хугаралтай үлдсэн юм. Даруулга хийгээгүй бол аль хэдийн машиндаа бяц даруулах байсан.

Одоогоор нэг хэсэгтээ хэвтрийн дэглэмд орж байх шиг байна. Ээ дээ машинтай явж байхдаа гар утсаа унтрааж, суудлын даруулгаа хийж байгаарай гэж захъя” гэжээ.



О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-11-02 04:56:57
    Анхааруулга өгч байгаад баярлалаа. Хэнд ч ийм гай тохиолдож болно шүү, манайхаан!!!
    202.179.25.79
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2018-11-01 14:46:25
    ENE HUN BUSDAD SURGAMJ AVAG GEJ L UNEN EE HELJEE. TA NARAAR HELUULEH BAISAN BOL INGEJ UNEN EE BICHIHGUI BIZDEE. TA NAR CH YLGAAGUI SURGAMJIIG N...
    106.69.55.100
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-11-01 14:28:29
    осолд орж мунхраад архи ууж дахин мунхраад аятайхан амьдарч чадахгүй мулгуу амьтан
    139.5.218.229
    Мэдэгдсэн Хариулах
  • жолооч 2018-11-01 11:27:39
    Иймэрхүү баагийнууд хүн ална шүү
    122.201.22.119
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-11-01 09:10:47
    Жолоо барьж байх үедээ маш анхааралтай яваарай, жолооч нараа
    203.91.118.247
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-11-01 08:21:43
    утас нь гонгинох үед хурдаа хасаад утсаа оролдож чадаахгүй бол архиа уугаад гэртээ унтаж байхгүй яав. хэдэн айлын тог тасалсан бол.
    66.181.187.200
    Мэдэгдсэн Хариулах