3х3 сагсанбөмбөгийн ДАШТ Монгол Улсад болно
Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /ФИБА/-ны 3х3 U18 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оны зургаадугаар сард Монгол улсад зохион байгуулахаар болжээ.

Тус эрхийг 3х3 Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос манай улсад албан ёсоор олгох үед Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав хүрэлцэн очиж гарын үсэг зурсан юм. Тэрбээр “Монгол улсад U18 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрх олгосонд бид их хүндэтгэлтэй хандаж байна. Тус тэмцээн нь Монгол улсын багийн спортын түүхэнд анх удаа тохиож байгаа гэдгээрээ онцлогтой” гэжээ.

ФИБА 3х3 U18 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй тус бүр 20, нийт 40 баг өрсөлдөх юм байна.

Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.