Монгол эрдэмтэнг Японд урьжээ
Японд ирэх сарын 28-нд залуу эрдэмтдийн чуулга уулзалт болох ажээ. Энэ удаагийн уулзалтад оролцох эрдэмтдийг Японы шинжлэх ухааны академиас сонгон шалгаруулалт хэлбэрээр сонгожээ.
 
Харин манай улсаас залуу эрдэмтэн М.Саруулмандахыг чуулга уулзалтад оролцохыг хүссэн урилга ирсэн байна. Тэрээр Германд амьдардаг бөгөөд тэндхийн одон орон судлалын төв лабораторид ажилладаг гэнэ. Мөн сүүлийн зургаан жил “Одон орны ухагдахуун” гэсэн судалгааны ажил дээр ажиллаж байгаа аж. М.Саруулмандах залуу эрдэмтдийн чуулга уулзалтад судалж буй сэдвээрээ илтгэл тавихаар болжээ.
Зууны мэдээ
Ч.Гантулга
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine