Нийт хүн амын 0.8 хувь нь л цусаа хандивладаг
Хууль зүйн яам болон тус яамны харьяа агентлагуудын нэгдсэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” 9 дүгээр сарын 13-ны өдөр болно. Тус “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг угтаж, “Эрх чөлөөтэй Монгол хүн” 10 хоногийн аяныг зарласан. Аяны хүрээнд ШШГЕГ-аас санаачлан Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, нийтэд тустай үйл бүтээх зорилгоор “Амьдрал бэлэглэе” цус хандивлах аянд нэгджээ.

Тус аянаар ШШГЕГ болон харьяа Хорих 411, Цагдан хорих 461 дүгээр ангийн албан хаагчид 9 дүгээр сарын 3-5-ны хооронд цусаа хандивлаж байгаа аж.
Түүнчлэн Цусны донорын тухай, түүний ач холбогдлыг олон нийтэд таниулах, нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдал, яаралтай үед хэрэглэх цус цуглуулах, нөөцийн санг бүрдүүлэх, тогтвортой хөгжлийг хангахад байгууллагын засаглал дахь нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, байгууллагын бүтээлч үйл ажиллагааг сурталчилан таниулахад уг аян чиглэж байгаа юм.

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага /ДЭМБ/-ын судалгаагаар тухайн улс орны хүн амын 3 хувь нь байнга цусаа хандивладаг байж улс үндэстнийхээ цусны хэрэгцээ хангана гэж тооцоолдог бол манай улсад энэ үзүүлэлт 0.8 хувьтай байна.

Нийт хүн амын цусны бүлгийг авч үзвэл 0 буюу 1 дүгээр бүлгийн цустай хүмүүс 40 хувь, А буюу 2 дугаар бүлгийн цустай хүмүүс 22 хувь, B буюу 3 дугаар бүлгийн цустай хүмүүс 31 хувь, АВ буюу 4 бүлгийн цустай хүмүүс нийт хүн амын 7 хувийг тус тус эзэлдэг.
Цусны донор гэж бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахад зориулан сайн дураараа цусаа өгөгчийг хэлдэг байна. Таны хандивласан цус 3 хүний амь нас аварсантай тэнцэнэ.


Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.