Гавьяат тамирчин С.Цэрэнчимэдийн хүү нэг нас хүрлээ
Насанд хүрэгчдийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд үрийн зулай үнэрлээд жил гаруй хугацааны дараа их спортдоо эргэн ирсэн билээ.

Өнгөрсөн гуравдугаар сард  оюутны УАШТ-д 62 кг-ын жинд зодоглож хүрэл медалийн эзэн болсон тэрбээр ДАШТ-нд оролцохоор бэлтгэлээ хангаж эхэлжээ.

Тодруулбал, 23 нас хүртэлх ДАШТ-д “Алдар” спорт хорооноос оролцох баг тамирчдын нэрс тодорч, бэлтгэлдээ орсон тамирчдын бэлтгэл сайхан хангагдаж байна. МУГТ Дэлхийн аварга С.Цэрэнчимэд, ЦДАШТ, ЗДАШТ-ний хүрэл медальт ОУХМ Б.Болор-Эрдэнэ, ЦДАШТ-ий хүрэл медальт С.М П.Номин-Эрдэнэ,УАШТ-ий мөнгөн медальт Н.Наранцацрал нар тус тэмцээнд оролцоно. ОУХМ Ц.Цогбадрах санхүүгийн, сая ДАШТ-д финалдсан ОУХМ Б.Бямбадорж  гэмтлийн улмаас оролцож чадахааргүй болжээ.

Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн жилийн аравдугаар сарын сүүлээр амаржиж хүүтэй болсон С.Цэрэнчимэд хүүгийнхээ нэг насны төрсөн өдрийг багш болон ар гэрийнхэн, найз нөхөд, спортын хамт олонтойгоо өргөн тэмдэглэжээ.

О.Сайхан
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.