Хүүхдийн мөнгөнд 218 тэрбум төгрөг тусгажээ
Ирэх оны төсөвт нийт хүүхдийн 80 хувьд буюу 912 мянган хүүхдэд мөнгөн тэтгэмж олгохоор 218 тэрбум төгрөг тусгажээ.

УИХ-ын гишүүдийн санаачилснаар хүсэлт гаргасан хүүхэд болгонд тэтгэмж олгоё гэвэл хэдэн хүүхэд хүсэлт гаргахыг урьдчилан хэлэх боломжгүй. Учир нь Монголд нийт 140 мянган хүүхэд байна гэсэн судалгаа бий. Эдгээрийн 80 орчим хувь нь 912 мянган хүүхэд болж байгаа юм.

Үүн дээр хүсэлт гаргасан хүүхдэд мөнгөн тэтгэмж олгоно гэхээр нэг сая нэлээд гарах тооцоо байгаа аж. Хүүхдийн мөнгийг 10-15 хувь нь авдаггүй гэх судалгааг улстөрчид хэлдэг. Тэгвэл салбарын яамнаас хийсэн нарийн судалгаанаас 5-6 хувь нь авдаггүй аж.

Ингэхээр хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох нь гишүүдийн ярьж байгаагаас илүү хувиар нэмэгдэхээр байгааг салбарын сайд С.Чинзориг хэлжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.