Э.Содномпилжээ шилдэг тамирчинд нэр дэвшжээ

Олон улсын паралимпийн хорооноос “Рио 2016" олимпийн паралимпийн наадмын хүрэл медальт, Азийн наадмын аварга, Дэлхийн цомын гурван удаагийн аварга, МУГТ Э.Содномпилжээг аравдугаар сарын шилдэг тамирчинд нэр дэвшүүлжээ.

Тус холбоо аравдугаар сарын шилдэг тамирчнаа санал хураалтаар тодруулах бөгөөд шилдэг тамирчинд нэр дэвшсэн Э.Содномпилжээд www.paralympic.org сайт руу орж саналаа өгөх боломжтой. Санал хураалт энэ сарын 8-нд дуусах юм байна.

Тэрбээр өнгөрсөн сард Индонез улсын Жакарта хотноо болсон Азийн паралимпийн наадмын 107 кг-ын жинд ур чадвараа сорьж, алтан медаль хүртсэн. Ингэхдээ 232.5 кг байсан Азийн рекордыг 7.5кг-аар эвдэж 240 кг болгосон. Мөн 243 кг байсан дэлхийн дээд амжилтыг нэг кг-аар эвдэж, 244 кг болгосон юм.

Б.Од

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.