Оргосон хоёр ялтныг баривчилжээ
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас "Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт 2018", "Зэвсэг 2018" нэгдсэн арга хэмжээний хүрээнд 60 жолоочийг Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар торгож, улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан хоёр оргодол этгээдийг баривчлан ажиллажээ.
 
Нэгдсэн арга хэмжээний хүрээнд Ерөө, Хүдэр, Зүүнбүрэн, Цагааннуур сумдын чиглэлд хяналт, шалгалтаар ажиллаж 78 зөрчил илрүүлсэн байна.
 
Илэрсэн зөрчлүүдээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зургаа, эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон долоо, зохих зөвшөөрөлгүй нарс мод тээвэрлэж явсан нэг, бичиг баримтгүй галт зэвсэг тээвэрлэж явсан гурав, ангийн мах зөвшөөрөлгүй тээвэрлэж явсан зэрэг зөрчил илрүүлжээ. Мөн хяналт, шалгалтын хүрээнд "Хурдаа хас!", "Хамгаалах бүс таныг хамгаална" зэрэг санамж, сэрэмжлүүлгийг иргэдэд тараан ажилласан байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-11-06 02:28:53
    илэрсэн зерчлуудээс зерчил илруулжээ ухсэн хойноо сэтгуулч бол мэдээ бичиж чадахгуй малыг ажлаас нь халаач
  • өмөөрөгч 2018-11-06 01:41:02
    муусайн цагдаа нар барицаалах юмтайгаар нь хэдэн жолооч нарыг сааж амьдрах юмдаа арчаагүй малнууд утсан хүүхэлдээнүүд