Б.Батзоригийг гишүүнээс түдгэлзүүлэх прокурорын хүсэлтийг өнөөдөр шийдвэрлэнэ
УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн албан тушаалаас чөлөөлөх Засгийн газрын саналыг хэлэлцсэн.

Засгийн газрын гишүүн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас Батжаргалын Батзоригийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан юм.  

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийж "Б.Батзориг сайдын албан тушаалаас нь чөлөөлөх Засгийн газрын саналыг бүлэг дээр танилцуулсан. Өөрөөр хэлбэл, маргааш /өнөөдөр/ өглөө 09.00 цагт Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн хороо хуралдаж, 11.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сайдаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ. Үүний дараа бүлэг хуралдаж, прокурорын хүсэлтийг хэлэлцэнэ. Прокуророос гишүүнээс түдгэлзүүлэх хүсэлтийг ирүүлсэн байгаа” гэв.

О.Сайхан
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bor 2018-11-06 04:21:07
    Hui nam gants hulgaichaaraa tug tahihaar shiidjee.
    202.126.89.35
    Мэдэгдсэн Хариулах