БССБ-уудын нийт хөрөнгө 1.2 их наяд төгрөгт хүрчээ
Санхүүгийн зохицуулах хорооноос өнөөдөр үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны салбарын 2018 оны гуравдугаар улирлын статистик үзүүлэлтүүд болон үйл ажиллагааны тоймыг танилцууллаа. 

Танилцуулгад дурьдсанаар банк бус санхүүгийн салбарт энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 540 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаагийн дийлэнх буюу 90.9 хувь нь зээлийн үйл ажиллагаа эрхэлж байна. Нийт хөрөнгийн хэмжээ 1.2 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеээс 32.7 хувиар өссөн ба 2018 оны эхний гурван улирлын туршид гучаас дээш хувийн өсөлтийг үзүүллээ. Хөрөнгийн өсөлтийн 74.1 хувь нь зээлийн өсөлтөөс бүрджээ.

Мөн салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирсан бөгөөд салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оноос 2.1 дахин нэмэгдэж, 217 мянга, харилцагчдын тоо 1.5 саяд хүрсэн дүнтэй байна. Зээлийн үйлчилгээний хүртээмжийн уг өндөр өсөлт нь зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрч эхэлсэнтэй холбоотой юм. Харин зээлийн бүтээгдэхүүний үнэ болох сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин 3 дугаар улиралд 3.3 хувьтай байгаа бөгөөд хүүгийн түвшин өмнөх улирлын түвшнээс өөрчлөгдөөгүй байна. Нийт орлогын хувьд өмнөх оноос 32.7 хувиар өсөж, 183.9 тэрбум төгрөгт хүрсэн бол нийт ашиг 68.3 хувиар өсөж, 73.5 тэрбум төгрөгт хүрчээ.

Харин хадгаламж, зээлийн хоршооны салбарт нийт 288 хоршоо гуравдугаар улиралд үйл ажиллагаа явуулсан бол Хоршоодын гишүүдийн тоо 61,881-д хүрсэн байна. Тайлант улиралд нийт хөрөнгийн хэмжээ 192.3 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеээс 34.8 хувиар өссөн байна.

Салбарын нийт цэвэр ашиг 4.1 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеээс 14.1 хувиар өссөн байгаа бол нийт орлого 33.9 хувиар өсөж 29.8 тэрбум төгрөгт хүрсэн байна. Мөн салбарын нийт зээл өнгөрсөн оноос 32 хувиар өсөж 142.2 тэрбум төгрөгт хүрсэн байна. Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 4.4 хувь буюу 6.2 тэрбум төгрөг болжээ. Нийт ХЗХ-дын 89.2 хувь буюу 257 ХЗХ нь нийт 134.5 тэрбум төгрөгийн хадгаламж төвлөрүүлсэн бол үлдсэн 10.8 хувь буюу 31 ХЗХ нь хадгаламж татаагүй байна. Нийт хадгаламжийн 98.3 хувийг хугацаатай хадгаламж, бусад 1.7 хувийг хугацаагүй хадгаламж эзэлж байна.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • мнгл 2018-11-06 08:14:34
    dirty money
  • zochin 2018-11-06 07:43:27
    jdu-gees shaasan mungu orson gazruud olon baygaa daa,
  • Зочин 2018-11-06 07:30:59
    Мөнгө хүүлэгчид. Жилийн зээлийн хүү 50 буулгаад 42 болголоо гэсэн. Ийм өндөр хүүгээр ардуудыг шулдаг газар. Одоо тэднийг магтаад байх шиг.