Хямд орон сууц – мөрөөдөл байхаа болих цаг ирж явна
Нүүдэлчин Монголчуудын дийлэнх нь суурьшмал амьдралд шилжиж, хот суурин байгуулагдахын хэрээр тохилог ая тухтай амьдрахыг илүүд үзэх болсон. Иймдээ ч мөнгөтэй нь түрийвчнээсээ, мөнгөгүй нь” мөлхөж” байгаад ч хамаагүй хэд гурван төгрөг олж түүгээрээ орон сууц худалдан авах болсоноор сүүлийн хэдхэн жилийн дотор орон сууцны үнэ тэнгэрт хадаж орхисон билээ. Мөнгөтэй нэг нь хэд хэдээр нь хямд байр худалдан цааш дамлахдаа үнийг нь өсгөнө. Арилжааны банкууд ч гэсэн энэ ашигтай наймаанаас яаж хоцрох билээ, орон сууны зээл гээчийг тусгайлан гаргаж, иргэдийг өндөр хүүтэй зээлээр шулах болсоор олон жилийг элээв.

Ингээд өндөр үнэ төлж, өндөр хүү төлж худалдаж авсан байрууд нь буцаад зарагдахдаа  мөн л өндөр үнээр борлуулагдах болсон.
Иргэдийн байртай болох гэсэн хүсэл сонирхол, эрэлтийг дагаад барилгын компаниудын тоо нэмэгдэж, барилга олноороо баригдах болсон ч байрны үнэ улам л өснө үү гэсээр буурахгүй байсаар Шинэчлэлийн Засгийн газартай золгосон билээ.

Үнийн хөөсийг арилгахын төлөө зүтгэсэн нь
Харин Засгийн газар хэт хөөсөрсөн үнээр худалдаалагдаж буй орон сууны үнийг бууруулахын тулд нийслэл хотоо бүтнээр нь өөрчлөн шинэчлэхийг дэмжиж, барилгын компаниудад бага хүүтэй зээл олгож, улс эх орондоо барилгын материал үйлдвэрлэх хүсэл сонирхолтой үндэсний үйлдвэрлэгчдээ хөл дээр нь босгох гэж мэрийж, хямд үнээр орон сууц нийлүүлж болдогийг хүртэл Улс өөрийн хөрөнгөөр барьсан “Буянт ухаа-1” орон сууны хорооллоор харуулаад байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр энэ нэг метр кв нь1 сая 280 мянган төгрөгийн үнэтэй хямд орон сууцанд иргэд найман хувийн зээлээр байранлдаа орчихоод байна.
Ийнхүү улс барилгын компаниудад үлгэр дууриалал үзүүлж, “бусад компаниудыг ч гэсэн боломжийн үнэтэй, дээр нь чанартай барилга барих уриалгыг гаргасан ч өнөөдөр зарим барилгын компаниуд үнээ буулгах нь битгий хэл тэнгэрт хадсан үнээ хэлж, орон сууцны үнийн хөөсийг улам дэвэргэх хүсэлтэй байна. Ийм өндөр үнэ хэлж байгаа компаниуд бол гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцоогүй компаниуд юм. Гэвч эдийн засгийн байдал хүндэрч, барилгын салбарт ч нөлөөлөөд эхэлсэн гэж байгаа ч “даварсан” үнэтэй орон сууцууд хаа сайгүй байсаар.

Орон сууцжуулалтын нөлөө
Харин НИТХ-аас гаргасан Гэр хорооллын дахин төлөвлөх тогтоолын дагуу баригдаж байгаа барилгууд эхнээсээ ашиглалтад орох гэж байна. Тэдгээр барилгуудын 1 метр кв-ын үнэ ихэвчлэн 1сая 900 мянган төгрөгт багтаж байна.

Тэгэхдээ гэр хорооллыг орон сууцжуулах төлөвлөгөөний дагуу баригдаж ашиглалтад орох гэж байгаа барилгууд нь дунджаар 1сая 450 мянгаас 1сая 800 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин дөнгөж баригдаж, шаваа тавиад эхэлчихсэн барилгын метр кв-ын үнэ  1 сая 100 мянгаас 1 сая 450 мянгөн төгрөгийн үнэтэй байна. Ийнхүү дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж байгаа барилгуудын үнийг дундажлан оруулж байгаа нь төлбөрөө төлөх нөхцлөөсөө шалтгааж байгаа гэдгийг тодруулан хэлье. Тухайлбал, хотын төвөөсөө нэг их холгүй Сүхбаатар дүүргийн дүүргийн 9, 10,11, 12 дугаар хороонд баригдаж буй ирээдүйд “орон сууцны долдугаар хороолол” болох барилгуудыг та сонирхоод үзээрэй. Мөн Сонгинохайрхан дүүргийн 5,6,7 дугаар хороонд шинээр баригдаж тун улахгүй ашиглалтад орох гэж байгаа барилгууд байна. Хэдийгээр дээрх 2 байршил нь зайны хувьд зөрүүтэй ч үнийн хувьд бараг адил байгааг та өөрөө сонирхож үзээд мэдэх болно.

Эцэст нь юу хэлэх гээд байна вэ гэхээр, шинээр баригдаж байгаа орон суунуудаас гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд баригдаж байгаа орон сууцнуудын үнэ харьцангуй хямд байгааг уншигч танд дуулгах гэсэн юм.
Тэгэхээр ер нь бол барилгын компаниуд хэт өндөр бус боломжийн хямд үнэтэй орон сууцаар иргэдээ хангах боломж бүрэн байгаа гэж хэлж болохоор байна.
Мөн  муу муухайгаараа дуудуулж байдаг энэ Засгийн газраас барилгын салбарт хийж буй олон ажлын үр дүн шинээр баригдаж буй барилгуудын үнэд эерэгээр нөлөөлөв үү...

Сонирхуулаад дуулгахад, дахин төлөвлөлтийн хүрээнд 21 байршилд бүтээн байгуулалт явагдаж байна. Заримынх нь эхний ээлжийн барилгууд энэ оны сүүлээр ашиглалтад орно.  Тухайлбал, “Бэрэн” групп төсөл гүйцэтгэгчээр нь ажиллаж байгаа Сүхбаатар дүүргийн 9, 10,11, 12 дугаар хороонд баригдаж буй “Хангай хотхон” буюу орон сууцны долдугаар хороолол, “Баганат өргөө” ХХК төсөл гүйцэтгэгчээр ажиллаж буй Баянзүрх дүүргийн найм, 16 дугаар хороонд энэ оны сүүлээр эхний ээлжийн орон сууцнууд ашиглалтад орох гэж байна.  Төслийн хүрээнд энэ оны сүүл, ирэх оны эхэнд 2000-4000 орчим айлын орон сууц ашиглалтад орох юм байна.

Г.Аянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2014-09-04 18:46:19
    ENhboldiin hiisen balag
    92.240.179.82
    Мэдэгдсэн Хариулах
  • Чимка 2014-09-04 07:32:25
    2006 онд манай эгч гал тогоо тусдаа 2 өрөө байраа 27 000 000-д зарах гээд бараагүй шүү. Бодохоор шүлс гоожоод байх юм. Гэтэл одоо тэр байрыг 85-90 000 000 хооронд зарах байх...
    49.0.155.86
    Мэдэгдсэн Хариулах
  • Urnaa 2014-09-04 03:35:02
    сэтгүүлчид ямарваа юмыг гэнэ талаас нь бичээсэй байрны үнэ буураагүй харин ч нэмэгдээд байгаа 2 жилийн өмнө барьсан барилга нь 1 сая бөйсөн бол тэр барилга нь зарагдаагүй үлдсэнийг нь одоо 2 сая 200 зарж байна ш тээ
    202.179.22.29
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-04 00:40:34
    АН-ын энэ үлгэрт хэн одоо итгэх вэ, орон сууцны үнэ өнгөрсөн жилтэй харьцуулахад л бараг 30 хувь өссөн байх
    202.179.29.101
    Мэдэгдсэн Хариулах
  • гого 2014-09-03 14:53:20
    Битгий худлаа гөр. Дахин төлөвлөлт чинь сураггүй болсон.Сэтгүүлч гуай та СБД 15_р хороонд очоод Цэлмэг Ази компанийн дахин төлөвлөлтийг сурвалжлаад үнэн мөнөөр нь биччих
    112.72.13.93
    Мэдэгдсэн Хариулах
  • ganaa 2014-09-03 07:27:08
    bank of china mongold sain zvil hiihgvi l bolobuu daa
    202.179.20.134
    Мэдэгдсэн Хариулах
  • batu 2014-09-03 03:38:55
    Bank of china ирвэл жилийн 4% байрны зээл гаргах байх
    112.72.13.151
    Мэдэгдсэн Хариулах
  • Bayar 2014-09-03 02:36:05
    Eronhiilogchiin songuuliig ooriin tald bolgohiin tuld AN iinhan, Altantuya, Elbegdorj nar 8% zeel gargaj , hyamd unetei baisan oron suutsiig oorsdoo uniig n 2-3 dahin osgochihood yu yu geed dongodood bnaa . Odoo bur zasagiin gazar une buugah mundag bodlog
    98.220.224.153
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2014-09-03 04:59:41
      bizda min tanai MAH-iin ued tanai darga M.Enkhbold gazriig tengert gartal zarj bairnii uniig tengert gartal usgusun hun shuu za yu.
      103.10.21.13
      Мэдэгдсэн Хариулах
      • Элбэгээ 2014-09-03 18:57:01
        Сайхан мэдээ тавьж байхад үхсэндээээ хэрэлдээв ээ муу сүгнүүд минь, ажлаа л сайн хийцгээ, тэгвэл авгай нар чинь бас ажлаа сайн хийнэ шүү. ккк
        88.117.66.132
        Мэдэгдсэн Хариулах