Бүх цаг үеийн хүнд жингийн шилдэг 10 боксчин
Бүх цаг үеийн шилдэг боксчин бол Мохаммед Али гэдэгтэй хэн ч маргахгүй. Харин түүний дараа гялалзаж явсан боксын хүнд жингийн есөн аварга байдаг. Тэдний талаар “Infobae.com” цахим хуудаст бичсэнийг танилцуулж байна.
 
1. МОХАММЕД АЛИ (КАССИУС МАРСУЛЛЕС КЛЭЙ)


 
 
Төрсөн он сар өдөр: 1942 оны нэгдүгээр сарын 17
Төрсөн газар: АНУ, Кентакки муж, Луйсвилль
Дэлхийн аварга болсон он: 1964 онд боксын хүнд жингийн дэлхийн аварга болсон.Гурван жил дараалан ялалт байгуулсан цорын ганц боксчин юм.
Зодог тайлсан хугацаа: 1981 оны арванхоёрдугаар сарын 11
Өндөр: 191 см
Амжилт: 56 удаа ялалт байгуулсан. Үүнээс 37 нь нокуатаар. Таван удаа ялагдсан
Дэлхийн аварга цол хамгаалах тоглолт: 19 удаа хийсэн.
 
2. ЖО ЛУЙС
 
Төрсөн он сар, өдөр: 1914 оны тавдугаар сарын 13
Төрсөн газар: АНУ, Алабама муж
Дэлхийн аварга болсон он: Детройтын бөмбөгдөгч хочтой тэрээр 11 жил боксын хүнд жингийн дэлхийн аварга байсан (1937-1949)
Зодог тайлсан хугацаа: 1951 оны аравдугаар сарын 26
Өндөр: 188 см
Амжилт: 66 удаа ялснаас 52 нь нокаут. Гурван удаа ялагдсан.
Дэлхийн аварга цол хамгаалах тоглолт: 26 удаа хийсэн
 
3. РОККИ МАРЧИАНО (РОККО ФРЭНСИС МАРКЕДЖИАНО)
Итали гаралтай АНУ-ын боксчин

 
Төрсөн он сар, өдөр: 1923 оны есдүгээр сарын 1
Төрсөн газар: АНУ, Массачусеттс муж, Броктон
Зодог тайлсан хугацаа: 1956 оны дөрөвдүгээр сарын 27
Өндөр: 180см
Амжилт: 49 удаа ялснаас 43-ийг нь нокаутаар. Нэг ч ялагдаж байгаагүй боксчин.
Дэлхийн аварга цол хамгаалах тоглолт: 12 удаа хийсэн
 
4. МАЙК ТАЙСОН
 
Төрсөн он сар өдөр: 1966 оны зургадугаар сарын 30
Төрсөн газар: АНУ, Нью Йоркхотын Браунсвилл дүүрэг
Дэлхийн аварга болсон он: 1980 -аад оны үеэр боксын хүнд жингийн дэлхийн хоёр удаагийн аварга болсон.
Зодог тайлсан хугацаа: 2005 оны зургадугаар сарын 11
Өндөр: 178 см
Амжилт: 50 удаа ялалт байгуулснаас 44 нь нокаутанд оруулж ялсан. Зургаан удаа ялагдаж байсан. Хоср удаа халз тулаан хийсэн. Дэлхийн аваргын цолоо есөн удаа хамгаалах тоглолт хийсэн.
 
5. ЖЕК ЖОНСОН
(анхны өнгөт арьстан боксын хүнд жингийн дэлхийн аварга)
 
Төрсөн он сар өдөр: 1878 оны гуравдугаар сарын 31
Төрсөн газар: АНУ, Техас мужийн Галвестон хот
Хоч: Галвестоны аварга биет хочтой.
Дэлхийн аварга болсон он: 1903 оны хоёрдугаар сарын 3
Зодог тайлсан хугацаа: 1945 оны арваннэгдүгээр сарын 27
Өндөр: 188 см
Амжилт: 73 удаа ялалт байгуулснаас 40-д нь өрсөлдөгчөө нокаутад оруулж ялсан. 13 удаа ялагдаж, 10 удаа хайнцсан. Таван удаа халз тулаан хийж байсан.
Дэлхийн аваргын цолоо албан ёсны бүртгэлээр 13 удаа хамгаалсан.
 
6. ЖЕК ДЭМПСИ
 
Төрсөн он сар өдөр: 1895 оны зургадугаар сарын 24
Төрсөн газар: АНУ, Колорадо мужийн Манасса хот.
Дэлхийн аварга болсон он: 1919 оны зургадугаар сарын 4-нд боксын хүнд жингийн дэлхийн аварга болсон.
Зодог тайлсан хугацаа: 1927 оны есдүгээр сарын 22
Өндөр: 185 см
Амжилт: 54 удаа ялалт байгуулснаас 44 нь нокаутаар ялж байжээ. Зургаан удаа ялагдаж, есөн удаа хайнцсан байна.
Дэлхийн аварга цолоо таван удаа хамгаалсан гэж албан ёсоор бүртгэгдсэн байдаг. Гэхдээ 1920 он хүртэл хэдэн удаа цолоо хамгаалсан бүртгэл гэж байгаагүй ажээ. Иймээс түүнийг 20 гаруй удаа цолоо хамгаалж тулалдаж байсан гэж үздэг байна
 
7. ЖОРЖ ФОРМАН
 
Төрсөн он сар өдөр: 1949 оны нэгдүгээр сарын 10
Төрсөн газар: АНУ, Техас мужийн Маршалл хот
Дэлхийн аварга болсон он: 1973 оны нэгдүгээр сарын 22-нд дэлхийн боксын хүнд жингийн аварга Жо Фрейзерийг ялснаар аварга болсон. 1968 оны Мексикийн олимпийн алтан медальт. Зодог тайлсан хугацаа: 1997 оны арваннэгдүгээр сарын 22
Өндөр: 192 см
Амжилт: 76 удаа ялалт байгуулсан. 68 нь нокаут, таван удаа ялагдсан.
Дэлхийн аварга цолоо таван удаа хамгаалсан.
 
8. ЖО ФРЕЙЗЕР


 
 
Төрсөн он сар өдөр: 1944 оны нэгдүгээр сарын 12
Төрсөн газар: АНУ, Өмнөд Каролин мужийн Бофорта хот
Дэлхийн аварга болсон он: 1964 он
Зодог тайлсан хугацаа: 1981 оныаравдугаар сарын 3
Өндөр: 182 см
Амжилт: 32 удаа ялалт байгуулснаас 27 нь нокаутаар байгуулж байсан. Дөрвөн удаа ялагдаж, нэг удаа хайнцсан.
Дэлхийн аварга цолоо дөрвөн удаа хамгаалсан.
Тэрээр Жерри Кэрри, Ринго хочит Оскар Бонаветэй тоглож ялангуяа, 1971 онд Мохаммед Алийг зууны тулаанд дуудаж байжээ. Түүний хамгийн сайн цохилт нь алдарт Мохаммед Алийг цохиж унагаасан зүүн гараараа өлгөж цохидог цохилт байсан аж.
 
9. ЛАРРИ ХОЛМЕС
 
Төрсөн он сар өдөр: 1949 оны арваннэгдүгээр сарын 3
Төрсөн газар: АНУ, Жорж хот
Зодог тайлсан хугацаа: 2002 оны долдугаар сарын 27
Өндөр: 191 см
Хоч: Амьдралынхаа ихэнх хугацааг Истонд өнгөрөөсөн учраас Истоны алуурчин хочтой болжээ.
Амжилт: 69 удаа ялалт байгуулснаас 44 нь нокаутаар байгуулсан. Зургаан удаа ялагдаж байсан.
Дэлхийн аварга цолоо 19 удаа хамгаалсан. Харин цолоо алдсанаас хойш эргүүлж авах гэж 1988 онд Майк Тайсонтой, 1992 онд Эвандер Холифилдтэй, 1995 онд Оливер Макколтой тоглосон ч авч чадаагүй байна.
 
10. ЭВАНДЕР ХОЛИФИЛД
 
Төрсөн он сар өдөр: 1962 оны аравдугаар сарын 19
Төрсөн газар: АНУ, Алабама муж
Зодог тайлсан хугацаа: 2011 оны тавдугаар сарын 7
Өндөр:185 см
Амжилт: 44 удаа ялалт байгуулсан. Үүнээс 29 нь нокаутаар. 10 удаа ялагдаж, хоёр удаа хайнцсанаас гадна нэг удаа халз тулаан хийсэн. Дэлхийн аварга цолоо хамгаалах тулааныг 14 удаа хийсэн. 1988 онд хагас хөнгөн жингийн аварга болсныхоо дараа Жеймс Дугласыг ялж хүнд жингийн аварга болсон. Тэрээр хамгийн анхны аваргын цолоо хамгаалах тулаанаар дэлхийн аварга асан Жорж Форманыг ялж байжээ.
 
 
Зууны мэдээ
Х.Оюунболд
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.