Хамгийн сүүлд эхнэртэйгээ утсаар яриад сураггүй болжээ
Завхан аймгийн Нөмрөг сумын Хайрхан багийн Салааны гол гэдэг газар тус сумын харьяат 40 настай эрэгтэй иргэн Э нь аравдугаар сарын 29-ний 20.00 цагийн орчимд сураггүй алга болжээ.

Тэрбээр мотоциклтой явж байсан бөгөөд хамгийн сүүлд эхнэр Ж-тэйгээ утсаар холбогдон Тэлмэн нуурын элсэнд суугаад явж болохгүй байна гэж хэлээд сураг тасарсан байна.

Аймгийн онцгой байдлын газрын даргаар ахлуулсан нийт 25 хүн эрэн хайх ажиллагааг арваннэгдүгээр сарын 1-ны өдөр эхлүүлжээ. Эрлийн үед арваннэгдүгээр сарын 4-ний өдөр Тэлмэн нуурын эргээс 280 метр зайтай газраас сураггүй алга болсон иргэний мотоциклыг олж гаргасан байна.

Нуурын мөсийг зүсэж усны гүнд хайгуул, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18.30 цагт эрлийг  түр зогсоосон байна.

Эрэн хайх ажиллагааг өчигдөр эхлүүлсэн ч Тэлмэн нуур нь эргээсээ гурван  км-т 2-17 см зузаантай хөлдсөн учир  20 цооног гаргаж, зургаан удаа гүний шумбалт хийн усны гүнд хайгуул хийсэн боловч мөн өдрийн 18.40 цагт  эрлийг дахин түр зогсоож өнөөдөр үргэлжүүлсэн хэвээрээ байгаа юм байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-11-07 18:52:40
    савдаг л аваад явж дээ. Явах замд нь битгий саад бол.