ISIS дахин нэг сэтгүүлчийн амийг хороов
ISIS /Ирак-Сирийн Исламын улс/ бүлэглэлийнхэн дахин нэг америк сэтгүүлчийг цаазлаж  байгааг харуулсан дүрс бичлэгийг Мягмар гаригт интернетэд тавьжээ. Сэтгүүлч Стивен Сотлоф Сири улсад ажиллаж байгаад жил гаруйн өмнө Сирийн алан хядагч бүлэглэлийнхэнд баригдсан юм. АНУ-ын тагнуулын албаныхан бичлэгийг нарийвчлан шалгаж байгаа бөгөөд одоогоор албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
Өмнө мөн АНУ-ын сэтгүүлч Жеймс Фолиг цаазлаж байгаа дүрс бичлэгийг интернетэд тавьж байсан бөгөөд энэ удаа Иракт явуулж байгаа агаарын цохилтыг зогсоох шаардлага тавьсан ба хэрэв шаардлагыг хүлээж авахгүй бол дахин нэг сэтгүүлчийг цаазлах болно гэдгээ мэдэгджээ.  
Uno
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.