ҮЙЛ ЯВДАЛ: 100 айлыг нүүлгэх ажлын хэсэг хуралдана
Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:00 цагт: Улаанбаатар чуулгын байранд "Өсвөрийн сэргийлэгч-Schoool police" эцэг эхийн эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилго бүхий “Дэвжээ” тэмцээний эцсийн шатны шалгаруулалт болно.

09:00 цагт: “Корпорэйт Конвэншн Центр”-т Монгол, Японы Засгийн газар хамтран хэрэгжүүлж буй “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэлийн хамтын ажиллагаа”-ны хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжуудын талаар мэдээлэл олгох уулзалт болно.

09:00 цагт: “Багшийн хөгжлийн ордон”-д Олон улсын эко-сургууль хөтөлбөрийн үндэсний IV чуулган болно.

09:30 цагт: “Улаанбаатар” зочид буудалд “Монгол Улсад Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн II үе шатны болно.

09:30 цагт: Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно. Хуралдаанаар Улсын дээд шүүхийн хүсэлтийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэнэ.

10:00 цагт: “Туушин” зочид буудалд “Ургамал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал үндэсний форум”-ын хэрэгжилтийг танилцуулах хэлэлцүүлэг болно.

10:00 цагт: Төрийн ордонд “Эврика-2018” эрдэм шинжилгээний их хурал болно.

10:00 цагт: “Танан” төвд 1964, 1968 оны өвөл, зуны олимпийн их наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон баг, тамирчдад хүндэтгэл үзүүлэх ёслол болно.

10:00 цагт: Хан-Уул дүүргийн III хороонд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанийн шинэ байр, лабораторийн нээлт болно.

11:00 цагт: НЗДТГ-т 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх ажлын хэсгийн хуралдаан болно.

11:00 цагт: Баянзүрх дүүргийн V хороонд тус дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шинэ байрны нээлт болно.

11:00 цагт: ЭМЯ-нд “Өдөрт-10000 алхалт”  сэдэвт хэвлэлийн бага хурал болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д
 
  • 11:00 цагт: Тавантолгойн бүлэг ордоос их хэмжээний нүүрс хулгайд алдагдсан талаар Улсаа аврах ард түмний хөдөлгөөний төлөөлөл мэдээлэл хийнэ.
  • 11:30 цагт: Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Батболд "Увсын хөгжлийн төлөө хамтдаа" цуглааны талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Нийслэлийн 25 дугаар тусгай сургуульд "Гэрэлт-25" төслийн нээлт болно.

12:00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд Хөдөлмөрийн Үндэсний Намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

14:00 цагт: Спортын төв ордонд Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” өсвөрийн сүмо бөхийн аварга шалгаруулах тэмцээний нээлт болно.

16:30 цагт: Оросын шинжлэх ухаан, соёлын төвд  “Оросын сэргэн мандалт” уран сайхны болон баримтат киноны VII наадмын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.