Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагаас хуралдаж эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн, сайд асан Б.Батзоригийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх юм байна.

Өчигдөр орой МАН-ын бүлэг хуралдаж,  УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурорын хүсэлтийг хэлэлцэн түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн улс төрийн шийдвэр гаргажээ.

Ийнхүү бүлэн олонхиороо гишүүнээ авч үлдэж байна уу гэсэн сэтгүүлчдийн асуултад МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Б.Батзоригийг авч үлдэж шалгуулахгүй гэсэн зүйл байхгүй. Хууль хяналтын байгууллага шалгахад ямар нэгэн хүндрэл гарахгүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, хэзээ ч дуудсан очоод байцаалтаа өгөх бүрэн боломжтой учраас заавал түдгэлзүүлээд шалгах үндэслэлгүй гэж бүлгийн гишүүд хэлэлцсэн” гэжээ.

Тэгвэл өнөөдрийн чуулганы хуралдаанаар Б.Батзориг дан дээлтэй гишүүнээр үлдэх эсэх нь тодорхой болох юм байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.