Ерөнхийлөгч өө, оффшор бүсээс хөрөнгө татахаа мартчихсан уу

Манай эрхэм Ерөнхийлөгч сүржин мэдэгдэл хийх хоббитой юм дагуу даа. Хамгийн сүүлд “өлсгөлөн зарлана” гэсэн сүржин мэдэгдэл хийнэ лээ. Монголчуудыг гадныхан Чингис хаанаар нь мэддэг бол одоо өлсгөлөн зарласан Ерөнхийлөгчөөр нь таних нь л дээ. 

Ерөнхийлөгч өө, та бол төрийн тэргүүн. Та өлсгөлөн зарлахаар ард түмэн яах билээ. Та энэ талаар бодож үзсэн үү? Хүүхдүүд нь үгэнд орохгүй байна гээд өлсгөлөн зарладаг өрхийн тэргүүний тухай би сонсож байгаагүй. Аав хүний холч ухаан гэж нэг юм байдаг даа. Та энэ эрдэмд суралцаагүй бололтой. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад, төрөө зас гэдэг хэлц их өргөн утга агуулгатай. Та л олон нийтэд мэдэгдэл хийж өлсөх тухай ярьж суугаа болохоос ард түмэн хоногийн хоолоо арайхийн залгуулж байна. 

Уг нь та Ерөнхийлөгчийн санал хураахаас хэдхэн хоногийн өмнө ард түмний авралын бурхан шиг л аашилсан. Өрийг нь дарж нурууг нь тэнийлгэнэ гэсэн. Энэ тухай ард түмэн дурсамж болгон ярьж, та мартсан бололтой. 

Таны дараагийн таг мартсан нэгэн зүйлийг эргэн сануулъя !!!

Жил гаруй хугацааны өмнө та улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан оффшор данстай холбоотой асуудлаар уриалга гэгчийг гаргаж байв. 

 Тодруулбал, оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалсан. Заасан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ  хэмээн итгэлтэйгээр мэдэгдэл хийсэн. 

Ийнхүү таны ээлжит шоу үлгэр адил жаргасан байна. Үүнтэй зэрэгцэн ард түмний танд итгэх итгэл буурч эхэллээ. Эхнээсээ та далайн эргээс шуудай шуудайгаар доллар авчирч ард түмний өрийг дарах тэнэг Иваны үлгэрийг зохиосон. Үүний оронд та зээлийн хүүг бууруулах акц эхлүүлсэн бол арай илүү үнэмшилтэй байх байлаа. Гэвч эхлүүлсэн уриалсан уухайлсан бүхнээ мартаж, дахин дахин шоудсаар...

Монгол Улсын Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэж заажээ. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн гучинхоёрдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш гуч хоногийн дотор “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, ерөнхийлөгчийн  үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэжээ. 

Ерөнхийлөгч таны үйл хөдлөл, үг яриа Үндсэн хуулийн дээрх заалтуудтай хэр нийцэж байгаад дүгнэлт хийхэд илүүдэхгүй биз. 

П.ГОО

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zocnin 2018-11-12 21:28:05
    Mongoloos garsan offshor dansand bgaa mongiig oruulj irj boloh l bh Harin lizenziin naimaagaar gadnii banking suulgasan mongo tuhain hunii ner deer gadnii banka...
    68.145.61.75
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-11-12 10:54:55
    Offshoriin mongiig oruulj irj chadakhgui bol ogtsorno gesen yasan be
    64.119.27.90
    Мэдэгдсэн Хариулах
  • Ttt 2018-11-11 11:41:32
    Өнөөдөр та хийхгүй бол маргааш нэг аавын хүү хийнэ. Цаг хугацаа гэдэг юм хайран байна шүү дээ. Улс орон маань хөгжиж дэвших хэрэгтэй биз дээ
    106.215.37.67
    Мэдэгдсэн Хариулах
  • Ttt 2018-11-11 11:34:40
    Ам алдвал барьж болохгүй, агт алдвал барьж болно гэж ардын зүйр цэцэн үг бий шүү дээ!!! Зоригтой хийх л хэрэгтэй. Тэгж байж улс хөгжинө шүү дээ
    106.215.37.67
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-11-10 17:40:28
    монгол ялна монгол яс хаяв
    202.9.43.10
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-11-10 05:37:59
    Ерөнхийлөгч гуай та өөрийнхөө лффшорт байгаа мөнгөө яасан бэ өлсөнө гэх шиг Худлаа шт их гайхуулж гэнэ баридараасаа таахалзана гэдэг шиг ичээсэй өлсөөч дээ
    103.57.92.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Амар 2018-11-10 01:19:34
    Миеэ Босоо хоёроос болж ийм балай юмыг Ерөнхийлөгч болгосон доо. АН Амаржаргалаа гаргах байсан юм. Даанч С.Эрдэнэ, Зи, Женко 3 луйвардчихсан даа.Хохь нь гэж энэ...
    202.179.24.166
    Мэдэгдсэн Хариулах
  • kk 2018-11-09 02:25:37
    mongolchuudaa hoorond herelduuleed bh yum
    192.82.65.34
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-11-08 17:43:36
    Монглоо гэсэн сэтгэл байхгүй ийм баларсан хүнийг сонгох гэж дээ төрийг тогтвортой байлгах байтал харин бүүрч эсэргээр их хурлыг тар гэх юм юугсэн үг вэ буруу
    77.119.131.253
    Мэдэгдсэн Хариулах
  • нүд чих 2018-11-08 04:45:10
    Ерөнхийлөгч рүү хатгаа хийж өөрийнхөө хань ижил дагуулаараа юм бичүүлэхээ боль Гоо гоо минь. АТГ.УИХ.цагдаа гээд бүгд ерөнхийлөгчийн эсрэг байгааг та мэдэнэ......
    66.181.180.215
    Мэдэгдсэн Хариулах
  • Од 2018-11-08 01:37:19
    Наад бөхчин чинь учраа мэдэхгүй баахан юм амласан, яана даа хөөрхий
    202.70.34.115
    Мэдэгдсэн Хариулах
  • bold 2018-11-07 20:01:18
    battylga gyai ööriin erx medlee xereglej ard tvmendee tyslabal yyl ni Mongol tsaraitai sain xvn shig l baix yum Byryy zvil xiisen bol baga deer ni zalryyl eej...
    93.221.188.24
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-11-07 16:10:24
    M. Enkhbold hujaagiin sheesee gudar Man hulgaichuud Battulgiig unheer havichij bna. Taanar udahgui harjil bgaarai.
    103.26.194.252
    Мэдэгдсэн Хариулах
  • хаха 2018-11-07 15:52:05
    ene humuus guemun t1 malnuud yum bichej suuhin naad hun chin oruulj ireh gesen bolovch haraal idsen АТГ huuli huchnii baiguulguud hudluhgui bn bugd MAH tal uchr...
    202.21.106.118
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-11-07 12:55:41
    Мэдлэг чадвар нь хүрэхгүй болхоор юу хийхээ ч мэдэхгүй өдий хүрлээ хөөрхий. Нэг л худлаа шоу амлалт
    64.119.26.193
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-11-07 10:17:32
    eruhiilugch uu helsen amlasnaa ehleed hiigeed uguuch. bidnii uriig daraach
    203.217.139.227
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-11-07 06:33:46
    Uls oron iim baihad yun Maidar ve ?Adilhan baij yu yarhivdee ene nuhor
    66.181.185.101
    Мэдэгдсэн Хариулах
  • HEN hashraah we ??? !!! 2018-11-07 06:14:10
    Offshorchidiig HASHRAAY !!
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Goo ZDA 2018-11-07 04:50:19
    Goo zda min chi biased news bich gej haanahiin setguul zuin surguuli zaaj ogson muu gichii min? Chinii uzel bodol hend hamaatai yum. 3 dah bairnaas bichij sur!
    66.185.65.91
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-11-07 04:33:43
    Ямар ард түмэн байна яг тийм төр байна оркуудын ерөнхийлөгч
    202.131.226.221
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-11-07 04:17:11
    Зээлийн хүүг л бууруулах арга хэмжээ дорвитойхон авах хэрэгтэй...
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-11-07 03:42:26
    Өлсөнө л биз Өлсөөд ард түмнмий төлөө үхэхийг нь харъя л даа Хөрөнгөндөө хорогдоод чадахгүйл дээ Хий л сүржигнэх тулга тойрсон зүйл хийгээд л суух юм
    202.180.218.21
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-11-07 02:51:09
    Энэ хүнийг сонгосон нь Монголын ард түмний эмгэнэл юм даа,
    203.91.118.247
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-11-07 02:48:09
    Төсөв тануулж, өлсгөлөн зарлана, УИХ-ыг тараана гэж шантаажлаж байгаад майдар төсөлдөө овоо хэдэн тэрбумыг батлуулчихсан гэх шив.
    66.181.168.81
    Мэдэгдсэн Хариулах
  • т 2018-11-07 02:19:16
    орк
    59.153.87.50
    Мэдэгдсэн Хариулах
  • Sanuulay !!! 2018-11-07 01:40:35
    Ta Eronhiilogch bolhoosoo omno bas daraa ni ch Offshorchidiig hashraana hulgailsan, nuusan mongiig ni MOngoliin buteen baiguulaltand zoriulna AMLAJ b na gesen b...
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах