Ж.Энхбаяр зээлээ хаана хадгалж байснаа бараг хэлчихлээ

ЖДҮХС-гийн зээ­лийг УИХ-ын хэдэн гишүүн хувь нийлүүлсэн компанийнхаа хөрөнгө шиг хуваажээ. Энэ талаарх мэдээлэл нийтэд ил болж, эхнээсээ хариуцлагаа хүлээж байна.

МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын ин­дэр дээрээс “…Зээл авчихаад уучлалт гуйгаагүй гишүүн 2020 онд нэр дэвшихгүй шүү” гэсэн анхааруулгыг өглөө. Хөндлөнгөөс сонсоход ёстой нэг хөгийн үүрэг. Гэхдээ жижиг дундын зээлийн хэрэгт холбогдсон гишүүд 2020 онд нэр дэвшихгүй байх, нэр дэвшлээ гээд сонгогдохгүй бол өнгөрлөө гэсэн үг. Хүлээх хариуцлага илүү хатуурч, чангарна. Үүнийг гишүүд ойлгоод эхэлсэн байна.

Жилд 2.4 тэрбум төгрөгийн орлоготой хэрнээ жижиг дундын зээл туучихсан Ж.Энхбаяр өчигдөр “…Миний нэр холбогдсон компани зээлээ бүрэн төлж барагдуулсан байгаа” гэж твиттертээ жиргэжээ.

Тэрээр “… “Хас” банкнаас зээл авч ЖДҮХС руу шилжүүлсэн. Нийгэм бухимдаж буйг ойлгож хүлээн авлаа. Монголын ард түмэн, сонгогч иргэдээ бухимдуулсандаа уучлалт гуйж байна. “Сэлэнгэ” үүлдрийн үхрийн үржлийн аж ахуйг эрхэлдэг компани зээл авахад эрх мэдэл, албан тушаалын байдлаараа дэмжлэг үзүүлээгүй” гэжээ.  “Хас” банкнаас зээлдэнэ гэдэг бол халхавч л даа. Харин энэ зээлийг тэрбумтан гишүүд авсанд ард түмэн дургүйцэж, намын дарга нь “…Нэр дэвшүүлэхгүй шүү” гэхээр яаран сандран барагдуулсан нь анхаарал татаж байгаа юм.

“Тунгалаг тамир”-ын Итгэлт баян гэж соц нийгмийн топ бизнесмэний дүр бий. Энэ дүр мөнгөө мал хунар болгож, нааш нь цааш нь болгож байж өсгөдөг гэдгийг заагаад сургаад байдаг шүү дээ. Харин Ж.Энхбаяр “…Баригдвал гаргаад өгнө” гэсэн шиг гудсан дороо хадгалж суусан болж таарах гээд байна.  Яваад үзээрэй, яг төсөлдөө зориулаад, эргэлдүүлж байгаа бизнесмэнийг “…Өнөөдөр зээлээ төл” гэвэл яагаад ч чадахгүй. Учир нь тийм бизнесмэн ЖДҮХС-тай байгуулсан гэрээнд заасан графикийнхаа дагуу арай ядан төлдөг юм байна лээ.

Тэгэхээр Ж.Энх­баярын “зээлдсэн” мөнгө өөрийнх нь хэлээд байгаа шиг “Сэлэнгэ” үүлдрийн үхрийг үржүүлэхэд лав эргэлтийн хөрөнгө болж очоогүй бололтой. Ер нь бол Ж.Энхбаяр ингэснээрээ 950 сая төгрөгийг хаана хадгалж байснаа бараг хэлчих шиг боллоо.

Дахиад хэлье. “Хас” банкнаас зээлсэн гээд байгаа нь халхавч шүү.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zocin 2018-11-19 17:41:56
    oboo boluu gesen zaluu giszyyn bas hulgaicz luibarczidiin egneend yawdag boljdee,odoo ogcrood neree ceberleecz.ih hurliin giszyyn baih jmarcz erhgyi
  • МАН ч гайгүй АН бол бүүр аймаар 2018-11-17 02:16:18
    АН-н өмнөх засаглалын хүмүүс үүнээс ч аймаар их мөнгө авчихсан, одоо шалгаад л бн гээд бга нь инээдтэй. Бүгдийг нь яллаж шоронд хатааж, хөрөнгийг нь хураа
  • бат 2018-11-08 12:40:16
    энэ уг нь эрүүгийн хэрэг юм шүү дээ уучлалт гуйгаад болчихдог бол..
  • evropoos 2018-11-07 15:31:15
    Eronhiilogch oo zeel avsan hun butsaaj tolood hariutslaga huleelee Harin BONDIIN MONGO ACEAM iin hulgailj luivardaj avaad bur alga bolsniig yah uu Ard tumen ...
  • sariin 3% 2018-11-07 06:44:11
    enhbayar bank bus sanhuugiinhaa sariin huugeer bodoj zeelee butsaaj toloh heregteishuudee
  • Ard 2018-11-07 04:42:44
    Ene hulgaich nariig ahij Songoj bolohgui shuu!
  • зочин 2018-11-07 02:49:29
    Зээл яахав ээ, ингээд л төлчихнө. АН-ын хулгай хийсэн Бондын их наядаар хэмжигдэх мөнгийг авч улсын их өрөө төлөх хэрэгтэй байна ш дээ,
  • Амар 2018-11-07 02:37:05
    Зээлээ төлсөн нь сайн.Уучлал гуйсан нь бүр сайн.Харин "Нэр хугарахаар яс хугар" гэсэн өвгөдийн үгийг яах вэ?
  • Сүрэн 2018-11-07 02:33:56
    7 буудлын Должин эмээд хичнээн зээл аваад ч хэрэггүй чадах нь авч ажлын байр буй болго өөр яалтай билээ
  • Бат 2018-11-07 02:31:40
    Хуулинд их хурлын гишүүн ЖДҮ зээлнээс авч болохгүй гэсэн заалт байхгүй чухамдаа хүн чанарын л шалгуур шүү дээ зарим нь бараг хулгай гэх шиг болохгүй
    • bi 2018-11-07 03:07:51
      Tiim, boi bas tiim bodoltoi baina. Yos surtahuunii asuudal bolohoos yag gemt hereg bish baih.
  • Зочин 2018-11-07 02:22:35
    Энэ хүнийг дахиж дэвшвэл Монголын ард түмэн минь ухаантайхан хандаж сонгож болохгүй шүү.
    • Ахмад хүн 2018-11-07 03:41:04
      Энэ хүнийг сонгож болохгүй шүү гэнээ. Энэ бол чиний л бодол
  • зочин 2018-11-07 01:43:25
    Зээл яахав ээ, ингээд л төлчихнө. АН-ын хулгай хийсэн Бондын их наядаар хэмжигдэх мөнгийг авч улсын их өрөө төлөх хэрэгтэй байна ш дээ,
  • Зочин 2018-11-07 01:39:30
    ЭД НАР ОДОО ШИВШИГ ШДЭЭ. ЯДАРСАН АРДУУДАА ЯАХ ГЭЖ ИНГЭЖ БАЙДАГ ЮМ. ХҮН ЕР НЬ ӨӨРӨӨСӨӨ БУСДЫГ ТЭНЭГ ГЭЖ БОДВОЛ Л ХУДАЛ ЯРЬДАГ БИЗДЭ. АРД ТҮМЭН ТЭНЭГ Л ЮМ БАЙНА Л...
  • !!!! 2018-11-07 01:38:02
    Muu durakuud eniig chini l Mongo ugaah gedeg yum sh dee !!