“Моннис” группийнхэн энэ сард багтааж айлуудыг байранд нь оруулна гэжээ
“Энэ оны зургадугаар сард ашиглалтад оруулж айлуудыг нүүлгэж оруулна”, “Зургадугаар сардаа амжсангүй ээ, наймдугаар сард байрны түлхүүрийг нь гардуулна” гэж хулхидсан. Одоо болохоор “энэ ондоо багтааж заавал айлуудаа оруулна” гэж сайхан үгээр цаасан малгай өмсгөсөөр олон жил болсон “Моннис” группийн охин компани болох “Моннис Урбан Девелопмент” ХХК өнөөдрийг хүртэл ганц блокон байр ашиглалтад оруулж чадахгүй, 150 гаруй айлыг хохирсоон хэвээрээ байна.
 
Хэл ам хийсэн хүмүүсийг элдвээр загнаж харааж, бараг байранд чинь оруулахгүй шүү ухааны юм ярьдаг аж.
 
Тиймээс газраа дээрэмдүүлсэн иргэд хэл ам хийхгүй, тэмцэл жагсаал хийхгүй компанийн удирдлагуудын аясаар харзнаж байгаад байрандаа орж байвал болоо доо.

150 айлын төлөөлөл болох зарим нэгэн нь “Хэл ам хийхгүй ээ, байрны дотор засал бараг хийгдээд дуусчихсан гэсэн. Одоо чимээгүй байж байгаад байрандаа орох нь чухал байна. Тэгэхгүй бол хэвлэлээр компанийн нэр хүндэнд халдаж элдвээр бичүүллээ гээд шүүмжлээд байна. Ямартаа ч энэ арваннэгдүгээр сардаа багтааж ашиглалтад оруулчихна. Айлуудаа нүүлгээд оруулна гэсэн. Олон сар худлаа хэллээ, одоо арай ч үгүй байлгүй дээ гэж бодож байна. Тиймээс хүлээцтэй, чимээгүй байя” гэв.
 
Гэхдээ хоёрхон блок барилга ашиглалтад оруулж чадахгүй, эдийн засгийн чадамж тааруу байна гэх элдэв шалтаг тоочиж, олон жил болж байгаа энэ группийнхэнд ичих нүүр, эмзэглэх сэтгэл байхгүй. Олон айлыг орох оронгүй болгосныг ойлгохгүй.
 
Хугацааг нь сар сараар хойшлуулдаг “Моннис” группэд 900 сая төгрөг олдохгүй, барилгын дотоод засал хийж чадахгүй байна гээд зовлонгоо ярьж байсан ч  20 жилийн ойгоо нүсэр тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр мөнгөтөй л байгаа биз дээ. Ганц блок байрыг ашиглалтад оруулахад 900 сая төгрөг хэрэгтэй гэдэг. Топ баян том группэд 900 сая төгрөг юу ч биш л баймаар юм даа.
 
Яагаад ядарсан ард иргэдийг элэг барьж, молигодож, хуурч өдий хүрэв. Аргаа барсан иргэд жагсч тэмцээд ч амжилт олохгүй юм байна гэдгээ мэдэж мэдэрчээ.
 
Дахин төлөвлөлт нэрийдлээр 150 гаруй айлын  газрыг нь дээрэмдэж, хашааг нь нурааж авсан “Моннис” группийн “Моннис Урбан Девелопмент” ХХК энэ сардаа багтаж ганц байраа ашиглалтад оруулахыг цаг хугацаа харуулах биз.



О.Сайхан
Оллоо.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-11-07 18:44:37
    жижиг урлан эрхлэгч компани юм чинь дээ. хэн гэдэг мал нь эднийг шалгаруулсан юм бэ?