Төрийн Думд тамирчид сонгогдохыг хориглох саналыг олимпийн аварга дэвшүүлжээ

Тамирчид “зодог тайлсныхаа” дараа депутат болох ёсгүй хэмээн биатлоны төрлөөр дөрвөн удаа олимпийн аварга болж байсан Александр Тихонов өөрийн цахим хуудастаа үзэл бодлоо илэрхийлжээ.

“Спортын задран уналт аль эрт, 50 мянгын торгууль ногдуулах инээд хүрэм заалттай допингийн тухай хууль баталснаас эхэлсэн. Манай олимпийн тамирчдыг намын жагсаалтаар Төрийн думд сонгодогийг хориглох талаар бодож тунгаах хэрэгтэй байна” хэмээн тэрээр мэдэгджээ.

Олимпийн аваргын үзэл бодлоор Төрийн Думд тамирчдад хийгээд байх ажил байхгүй аж. “Өөрсдийнхөө ажлыг л хийцгээ. Тэнд лаглайж суух ямар ч хэрэггүй. Та нар индэр дээр ч, өөр хаана ч харагддаггүй. Гайгүй шиг ямар хууль батлахад та нар оролцсон юм бэ. Та нар тэтгэврийн шинэтгэлийн асуудлаарх нийгмийн сүлжээний санал хураалтын үр дүнд л нэмэр болж, ард түмнээ ямар байдалд оруулж байгаа билээ дээ” хэмээн тэрээр тамирчин байсан депутатуудад шүүмжлэлтэй ханджээ.

Зууны мэдээ
Д.Энхээ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • нэтээр мөнгө олцгооё 2018-11-12 11:01:04
    Интертэд 1-2 цаг идэвхитэй ажиллаад л мөнгө олох боломж байна. http://StartWeeklyJob.com/?userid=104104 linkrvv orood start now gj daraad buglunu 1.Нэвтрэх нэр ...
  • Manaihand davhar heleed bn shuu 2018-11-08 14:51:44
    Manai durakuudad ch bas helsen bn. Baih gazraa l baitsgaa.
  • zochin 2018-11-07 04:47:55
    Mongold boh hun UIH gishuun bolj suuh shaardalgagui. Huuli zuin doctor hamgaalsan gej hudla helsen ni barigdsan shu de Bat-Erdene avraga. Gue mon ichihgui yumda...