ЖДҮХ сангийн зээлдэгчид Ж.Мөнхбатыг “намнасан” уу
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Учир нь түүнийг гурван тэрбум төгрөгийн үнэ бүхий орон сууцтай гэх мэдээлэл олон нийтэд хүрээд байгаа. Энэ талаар тэрбээр “Би Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Олимпын гудамжны 16 дугаар байрны 501 тоот байрыг худалдан авсан нь үнэн. Өнөөдөр манай гэр бүл тус байранд амьдарч байгаа. Гэхдээ тэр гурван тэрбум төгрөгийн үнэтэй байр биш. Гэвч өнөөдөр яагаад ийм асуудал гарч ирэв гэдгийг би судалж үзсэн. Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдааны үеэр ЖДҮ-ийн асуудалтай холбогдуулж хувь гишүүнийхээ байр суурийг шүүмжлэлтэйгээр илэрхийлсэн. Үүнтэй холбогдуулж хууль бусаар намайг байр худалдан авсан болгох гэж зохион байгуулалттайгаар гаргаж ирсэн. Намайг харлуулах гэсэн уг ажлыг холоос хийгээгүй ээ. Маш ойрхон, дотроос шидсэн гэдгийг би мэдэж байгаа” гэв.

Түүний хэлснээр бол ЖДҮХ сангаас зээл авсан гишүүд нь ийнхүү “намнах” ажиллагааг зохион байгуулсан болж таарч байна.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Jingee 2018-11-12 06:22:21
    Bas l neg idej uusan hugiin hiisver nyaruu nairag
  • Зочин 2018-11-08 11:06:08
    Чамайг ард түмэн хулгайч гэдгийг мэднэ дээ. С.Жавхлангийн 7 хоног тоглолт хийгээд олж чаддаггүй мөнгийн чам шиг гөлөг ганц удаагийн тоглолтоор олж чадах уу
  • зочин 2018-11-07 09:26:46
    Мөнхбат аа, Нүүрсний мөнгөөр баяжсаныг чинь бүгд мэдэж байгаа, асар үнэтэй байх авсан чинь ч үнэн шүү дээ, Гэмт хүн гэлбэлзэнэ ээ гэж ,,,Бусдыгаа бүү хард аа,...