​“Хаан цэцэн Зурхайч” тууль хайлж байна
Богд хааны ордон музей нь “Хаан туульсийн өргөө”-нд жил бүрийн өвөл уламжлалт монгол соёлын нэг баатарлаг туульс хайлдаг. Энэ жил Хар муу бүхэн, харшлах саад тотгорыг хааж хайлдаг Хатуу хар уулаар нутагтай “Хаан цэцэн Зурхайч” тууль нь нэн хатуу туулийн ангилалд ордог учир зайлшгүй өвлийн улиралд хайлж ёс дэгийг барьдаг уламжлалтай. Уг туулийг Урианхайн домогт их туульч Жилхэрийн удамын 9 дэх үеийн туульч Авирмэдийн Балдандорж Богд Хааны Ордон музейн “Хаан туульсын өргөө”-нд билгийн тооллын өвлийн эхэн сарын шинийн нэгний “Монгол бахархал”-ын билэгт сайн өдөр буюу өнөөдөр 11 цаг 40 минутаас хайлж эхэллээ.

Туулийн үргэлжлэх хугацаа 8-10 цаг бөгөөд завсарлагаанаар язгуур урлагийн тоглолт, хоол цайгаар үйлчлэх аж. 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.