Барууны орнууд ОХУ руу дайрахаа зогсоохыг шаардав
Венесуэль улсын Ерөн­хийлөгч Н.Мадуро Каракас хотноо үг хэлэхдээ ОХУ-ыг хамгаалсан байна. Н.Мадуро барууны орнууд Москваг шүүмжлэн дайрч байгааг буруутгасан аж. Тэрбээр “Орос улс руу хандсан заналхийллийг бид мөрдөн мөшгих болно. Хараат бусаар үг хэлэх эрхтэй Венесуэль улс Оросыг буруутган дайрахаа зогсоохыг шаардаж байна” хэмээн хэлжээ.

Н.Мадурогийн үзэж байгаагаар хориг арга хэмжээ авч байгаа нь Оросыг зогсоох, БРИКС-ийн гишүүн орнууд тэр дундаа Хятад руу анхаарал хандуулах гэсэн оролдлого гэнэ.

Түүнчлэн тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керрийг хүчирхийллийг өдөөн хатгагч хэмээн буруутгасан аж. Жон Керри өмнө нь “Венесуэлийн засаг захиргааг террорист үйл ажиллагаа явуулж байна” хэмээн хэлсэн юм.
“Комсомольская Правда”
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.