Уушгины хатгалгаа бага насны хүүхдийн нас баралтын гол шалтгаан болж байна
Жил бүрийн арваннэгдүгээр сарын 12-ны өдрийг "Уушгины хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр" хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг.  Гол зорилго нь уушгины хатгалгаа өвчин, үүнээс сэргийлэх боломжтой хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулахад эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, байгууллага хамт олны анхаарлыг хандуулах, ухуулга нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх юм.

Манай улсад хийсэн судалгаагаар амьсгалын тогтолцооны өвчний шалтгаант нас баралт нь 0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн дотор хоёрдуаар байр, 1-4 насны хүүхдийн эндэгдлийн эхний байрыг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 20 хувь буюу нас барсан 5 хүүхэд тутмын 1 нь уушгины хатгалгаа өвчний хүндрэлээр нас барж байгаа гэсэн үг. Үүнээс пневмококк нянгаар үүсгэгддэг хатгалгаа 30-50 орчим хувийг эзэлдэг байна.

Тиймээс томуу, томуу төст өвчин болон уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлэх энгийн дадлыг амьдрал ахуйдаа хэвшүүлж, үр хүүхдээ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг эцэг эхчүүд зайлшгүй мэдэж байх нь чухал юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 60TERBY 2018-11-12 06:25:51
    ewii dee setgelgui yls turchiduus bolj b daa
    103.229.120.168
    Мэдэгдсэн Хариулах