Уурхайчдыг аврах ажиллагаа үргэлжилж байна
Одоогийн байдлаар Туркт болсон уурхайн ослоор амь үрэгдэгсдийн тоо 274 болоод байгаа бөгөөд далд уурхайд нийт 700 орчим хүн ажиллаж байжээ. Дэлбэрэлт болсны дараа 363 уурхайчдыг аварч чадсан юм.

Хохирогчдын ар гэрийнхэн болон үйлдвэрчний эвлэлийн байгууллага хамтран нэг өдрийн эсэргүүцлын жагсаал цуглаан зохион байгуулахаар болсон байна. Тэд уурхайнуудыг хувьчилснаар аюулгүй байдлыг хангах ажил бүр дордсон гэж үзэж байгаа юм. Аврагчид хэдийгээр маш шаргуу ажиллаж байгаа ч сураггүй байгаа уурхайчдыг амьд эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Туркийн эрчим хүчний сайдын мэдэгдснээр Мягмар гаригт үүссэн цахилгааны гэмтэлийн дараа дэлбэрэлт болж уурхайд 787 уурхайчин дарагдсан бөгөөд дэлбэрэлтийн улмаас гарсан гал аврах ажиллагааг хүндрүүлж байгаа ажээ. Одоогоор сураггүй байгаа уурхайчдын ихэнх дэлбэрэлт болохоос өмнө уурхайн 2 км –ийн гүнд гарах амнаас 4 км-ийн зайд ажиллаж байсан юм. 





Uno
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.