О.Насанбурмаа дэлхийн чансааг тэргүүлж байна

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Будапештийн ДАШТ-ий үр дүнг харгалзан дэлхийн чансааг албан ёсоор гаргажээ. Будапештийн дэвжээнд үзүүрлэж, ДАШТ-ээс дөрөв дэх медалиа хүртсэн, Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд 53 оноогоор дэлхийн чансааг тэргүүлж байна.

О.Насанбурмаа гавьяатаас гадна манай эмэгтэй бөхчүүдээс дэлхийн чансааны айргын тавд дөрөв, эхний 20-д найман хүн багтав.  Тодруулбал,
 

  • 50 кг-ын жинд Э.Нарангэрэл 51 оноогоор тав,
  • 53 кг-д ОУХМ Э.Сумъяа 53 оноогоор гурав,
  • 55 кг-д ОУХМ Э.Даваачимэг 54 оноогоор гурав,
  • 57 кг-д ОУХМ А.Батцэцэг 27 оноогоор 14,
  • 59 кг-д ОУХМ Б.Шоовдор 65 оноогоор гурав,
  • 62 кг-д гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Э.Гантуяа нар 33 оноогоор 11, 12,
  • 65 кг-д ОУХМ Х.Болортуяа 34 оноогоор ес,
  • 65 кг-д ОУХМ Э.Цэвэгмид 18 оноогоор 17,
  • 68 кг-д хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг 34 оноогоор найм,
  • 68 кг-д ОУХМ Ш.Түмэнцэцэг 30 оноогоор 11,
  • 76 кг-д ОУХМ Г.Наранчимэг 30 оноогоор 11 дүгээр байрт тус тус бичигджээ.
 
Б.Од
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • behiin zaag yalgaag taniulaj bna uu?... 2018-11-13 09:50:01
    Nasanbyrmaa songomol behiin tamirchin uu?cheleetiinh uu?esbel judogiin tamirchin uu?zaag yalgaag ni saitar gargaj medeelne uu?....yamar behed barildaad baigaag ...
  • kkk 2018-11-13 03:49:29
    Зарим оронд бол спортын тэмцээнд оролцох нь хувь хүний эсвэл тухайн спортод хамаарах холбооны асуудал байдаг юм биш үү.
  • зочин 2018-11-13 02:42:03
    татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаж байдаг. Нийгэмд юу ч бүтээгээгүй хүмүүсээ нэг тийш нь зорилттой болговол дээр сэн. хоосон магтаж төсвийн мөнгөө үрээхээ боль...
    • БАТ 2018-11-13 14:45:19
      Нэг их мундаг ухаантай хүн болох гэж дэлхийд байхгүй юм яриад л .....