Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг гадаадад аялуулахад 80 сая төгрөг зарцуулжээ
АТГ-ынхан орон нутагт ажиллаж байгаа билээ. Ажлын хэсгүүд Ховд, Дундговь, Орхон аймагт ажиллаж дуусаад яг одоогоор Баян-Өлгий, Өмнөговь, Хөвсгөл зэрэг аймагт ажиллажээ.

Аймгуудад ажиллаж байхдаа хууль бус үйлдэл ашиг сонирхлын зөрчил, авлига хээл хахуулын хэргийг илрүүлсэн байгаа талаар мэдээлж байна.

Тухайлбал, зарим аймагт аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг гадаадад аялуулахад 80 сая төгрөг зарцуулсан, усны машин авах тендерт бохирын машин нийлүүлсэн байсныг илрүүлсэн, төрийн бус байгууллагын дансанд төвлөрсөн 70 гаруй сая төгрөгийг сумын Засаг дарга дураараа захиран зарцуулж байсан гэх мэт хууль бус үйлдлүүдийг илрүүлжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine