
УИХ-ын гишүүн О.Баасанхүү цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Эрхэм гишүүний хувьд өчигдрөөс цахим хуудсуудаараа дамжуулан “Ипотекийн зээлийн 8 хувийн хүүг 3 хувь болгох боломжтой” хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл О.Баасанхүү гишүүн асуудлаар хуулийн төсөл санаачилж, УИХ-д өргөн барих болсон тухайгаа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ мэдэгдлэ. Тэрбээр “ Бизнесийн зээл 20 хувьтай байгаа. Судалгаагаар бизнесийн зээлийг багасгах боломжтой гэж гарсан. Манайд ипотекийн зээлийг таван жил төлөөд үндсэн зээл нь буурахгүй байгаа. Найман хувь гэж байгаа боловч 20 жилээр тооцвол 160 хувийн хүүтэй болж байна. Гадныхан ипотекийн зээлийн хүүг нэг хувийн хүүтэй олгодог. Мөн өнөөдөр эргэн төлөлтийн мөнгө 40 хувьтай, эх үүсвэр нь бүрджээ. Үүнийг дахин эргэлтэд оруулахад хүү бууруулах боломж байна” гэлээ.
П.ГОО
Оллоо.мн