“Залуучууд ба Зохистой хөдөлмөр” чуулга уулзалт болно
Үйлдвэрчний эвлэлийн залуу идэвхтэн, сонгуультнуудын Үндэсний хэмжээний чуулга уулзалтыг энэ сарын 17-нд “Залуучууд ба Зохистой хөдөлмөр” сэдвийн хүрээнд зохион байгуулах гэж байна.

МҮЭ-ийн холбооны Залуучуудын хорооноос явуулсан судалгаагаар залуучууд хөдөлмөрлөх эрхийн ойлголт, хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл хэтэрхий хомс байгаагаас шалтгаалан эрх нь зөрчигдөж байгаа нь харагдаж байна. Тэр дундаа хөдөлмөрийн харилцаагаар ажилтанд олгогдсон хамгийн том боломж болох ҮЭ-ийн байгууллагад эвлэлдэн нэгдэж, эрх ашгаа хамгаалах ойлголт “муу” гэсэн дүгнэлт гарсан байдаг. Эдгээр судалгаануудаас үзэхэд ирээдүйн хөдөлмөрийн харилцааг зохистой болгохын тулд нэн тэргүүнд залуучуудад чиглэн ажиллах зайлшгүй шаардлагатай болсныг төр, засаг, ҮЭ-үүд, иргэний нийгэм, ОУ-ын байгууллагууд хүлээн зөвшөөрөх болжээ.
Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд ажилтны эрх ашгийг төлөөлөн хамгаалах эрх, үүрэг бүхий МҮЭ-ийн холбооны Залуу идэвхтэн, сонгуультнуудын үүрэг оролцоо улам бүр чухал болж байгаа юм. Энэ удаагийн залуучуудын чуулганы зорилго нь Залуучуудын хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, ажлын байр бүрт зохистой хөдөлмөрийн харилцааг төлөвшүүлэх, МҮЭ-ийн холбооны хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд залуу сонгуультнуудын үүрэг оролцоог тодорхойлох, залуучуудын Зохистой хөдөлмөрийн талаарх ойлголтыг дээшлүүлэх, хувьсан өөрчлөгдөж буй хөдөлмөрийн харилцаатай уялдуулан үйл ажиллагааны арга хэлбэрийг залуучуудын амьдралын онцлог, хэв маягт уялдуулан шинэчлэх зэрэг олон бүтээлч зорилго дор Монгол Улсын 21 аймаг, салбар бүрийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалагч залуус чуулах гэж байгаа нь энэ удаагийн чуулганы онцлог болж байна.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.