П.Цагаан: Намайг ор үндэслэлгүйгээр гүтгэсэн ерөнхий аудиторыг шүүхэд өгнө
Сүүлийн өдрүүдэд АСЕМ-тай холбоотой сөрөг мэдээлэл олон нийтийн сүлжээгээр болон хэвлэлээр цацагдаж эхэлсэн билээ. Тухайлбал, АСЕМ 11 зохион байгуулагчид их хэмжээний мөнгө улсаас идэж ууж шамшигдуулсан гэх мэдээллийг Үндэсний аудитын газраас өнгөрсөн тавдугаар сард гаргаж, мэдээлсэн юм. Тухайн үеийн эрх баригчид АСЕМ-аар дамжуулан их хэмжээний мөнгө идэж уусан нь тогтоогджээ гэсэн мэдээллийн дараа ямар нэгэн тайлбар эсэргүүцэл хийгээгүй байж өнөөдөр ийнхүү мэдээлэл хийж байгаа нь сонирхол татав. Яагаад энэ асуудал хүчээ авсан үед тухайн үеийн эрх баригчид эсэргүүцэл илэрхийлж, гүтгэлэгийн шинжтэй мэдээлэл тараасан гэж мэдээлэх болов.
 
Энэ асуудлаар Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан, Нийслэлийн ЗДТГ-ын дарга асан Ё.Гэрэлчулуун нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
 
Тэд “Үндэсний аудитын газрыг улстөрийн шинжтэй гүтгэлэгийн мэдээллийг улайм цайм тарааж байна. Тиймээс энэ гүтгэлгээ даруй зогсоож уучлалт гуйж, залруулга гаргахгүй юм бол шүүхэд өгнө гэдгээ мэдэгдэж шаардаж байна” гэлээ.
 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаанаас зарим асуудлыг тодрууллаа.


 
-Ерөнхий аудитор АСЕМ-ийн зардал тайланг нэг бүрчлэн гаргасан талаар мэдээлсэн. Зөвхөн таныг гэхэд энэ арга хэмжээнээс 321 сая төгрөг хувьдаа завшсан гэсэн. Баримттай болоод мэдээлсэн байх?
 

-Би Ерөнхийлөгч, Засгийн газартай Монгол төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн. Би хулгай хийх байтугай худал хэлсэн хүнд дургүй. Миний нэр ч Цагаан, зам мөр ч цагаан. Татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгайлах биш байнга төсвийг хэмнэж, оны эцэст Сангийн яамд буцааж тушааж ирсэн түүхтэй. Гэтэл намайг АСЕМ-аас 321 сая төгрөг хулгайлсан, идэж уусан мэтээр илт улстөрийн зорилготой гүтгэлэг, мэдээлэл тараах боллоо. Энэ бол бохир, бүдүүлэг гүтгэлэг гэдгийг хариуцлагатайгаар няцааж байна. 
 
-Та гүтгэлэг гэдгээ яаж нотлох юм. Танд ийм хэмжээний мөнгө хувьдаа аваагүй гэсэн нотлох баримт байгаа юмуу?
 
-Баримт нь надад байна. Хэчнээн төгрөг яаж зарцуулсан бүх баримт задаргаа бий. Би дэлгэнэ. Хөдөлмөрийн яам, Гадаад харилцааны яам зэрэг олон газартай хамтран ажилласан гэрээ хэлэлцээр, мөнгөний дүн хэмжээ байна. Олон хүн ажилласан ажлыг нэг хүнд нялзааж харлуулж, гүтгэж доромжилж байгааг би тэвчихгүй. Миний нэр хүндийг сэвтүүлж байгаад бухимдалтай байна. Би татвар төлөгчдийн мөнгийг ариг гамтай захиран зарцуулж, жил бүр төсвөө хэмнэж Сангийн яаманд тушаадаг байсан юм шүү. Надад хулгай хийх ёс суртахуун байхгүй.
 
-Харин ч эсрэг талд тань баримт нотолгоо байгаад байгаа юм бишүү. Үндэсний аудитын газраас таныг дуудаж тайлбар авсан юмуу?
 
-Надаас нэг ч удаа дуудаж тайлбар мэдүүлэг аваагүй байж, ийм мэдээлэл гаргаж шалгасан гэж олон нийтэд зарласан. Шалгасан гэх энэ газар залруулга хийж, нэр төр сэргээ. Тиймээс энэ гүтгэлгээ одоо боль, зогсоо. Харин нэг зүйлийг хэлэхэд Ерөнхий аудитор А.Хүрэлбаатар ЖДҮХС-аас хулгайлсан мөнгөө буцааж төл. Үнэн юм бол үнэнээрээ явна. Хууль хяналтын байгууллагуудаар чулуу хөөлгөснөөрөө төрийн мөнгөнөөс хулгайн шившигт үйлдлээ нуун дарагдуулах бохир, заваан, жигшмээр заль мэх гаргаж, төрийн нэр хүндийг унагааж байна. Энэ хүн төрийн өндөр хариуцлагатай албан тушаалыг гутаасан шударга бус, хонины арьс нөмөрсөн чоно гэдгээ харуулж байна. Хууль хяналтын байгууллага л шударга биш ажиллахаар хэн шударга ёсонд итгэх юм. 
 
-АСЕМ 11 болж дууссаны дараа тухайн үед та яагаад зөв мэдээллийг гаргаж ирж, санхүүгийн тайлангаа олон нийтэд дэлгэж тайлагнаж болоогүй юмуу?
 
-Би мэдээгүй. Сүүлийн үед энэ мэдээлэл бүр хүчээ авч эхлэхээр дуугарч байна. Аудитын газраас болон хууль хяналтын байгууллагынхан надтай огт уулзаагүй гэдгийг дахин хэлье.
 
-Та тэгэхээр гаргасан мэдээллийг нь баримттай биш гэж үзэж байна уу?
 
-Эхэндээ мэдээлэл нь идэж уусан байж болзошгүй байна гэж гарсан. Сүүлдээ миний нэр ус, зураг хөрөгтэй идэж уусан гэж гаргасан. Гэтэл хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн гэдгийг сая олж мэдлээ. Надтай хэн ч уулзаагүй, тодруулга аваагүй. Ингэж хүнийг гүтгэж баримтгүй мэдээлэл цацаж гаргаж байгаа нь цаанаа улстөрийн зорилготой гэж харж байна.
 
-АСЕМ-ийн үеэр тар ямар үүрэг оролцоотой байсан юм бэ?
 
-Би АСЕМ-ийн зургаан хуралд ирсэн зочдыг байрлуулах Ажлын хэсгийг ахалж ажилласан. Манай Тамгын газрынхан өдөр шөнөгүй ажилласан. АСЕМ-ын ажилд 30-40 мянган хүн сайн дураараа үнэ хөлсгүй ажилласан. Төрийн урилгаар ирсэн 50 гаруй улсын 5000 гаруй зочдыг хүлээж авах төрийн зочид буудал барих гэж төсвийн мөнгө үрээгүй. Харин ч хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажилласны хүчинд АСЕМ-ын ард гарсан.  АСЕМ-ыг хамтдаа гэсэн урианд хамгийн түрүүнд нэгдсэн хүмүүс бол хувийн зочид буудлууд, тэдгээрийн эх оронч санаачилга байсан. Тэдгээр 40  гаруй зочид буудлын ажилтан, алба хаагчдад хэл соёл, хоол унд, үйлчилгээнийхээ чиглэлээр дэлхийн стандартад нийцсэн нэмэлт сургалт зохион байгуулахад шаардлагатай байсан. Үүнд туслах тухай санамж бичигт Хөдөлмөрийн сайдтай гарын үсэг зурсан маань ч үнэн. Гэхдээ тэр мөнгөнөөс нэг төгрөг ч миний гарын үсэгтэй зарцуулагдаагүй болно. Үүнийг мэдсээр байж аудит хэмээх байгууллага шударга биш ажиллаж, хуудуутай мэдээ мэдээлэл түгээж, Монголын төрийг самууруулах ажлыг санаатай хийж байгаад туйлын харамсаж байна.
 
-Та бүхэн хэзээ шүүхэд хандах юм?
 
-Аудитын ерөнхий газар 72 цагийн дотор дүгнэлт хэмээх захиалгат, хариуцлагагүй баримт бичгээ залруулга хийж, миний нэр төрийг сэргээхийг шаардаж байна. Хэрвээ залруулга гаргахгүй бол шүүх дээр уулзъя. Хоёрдугаарт, ерөнхий аудиторын орлогч мөн адил 72 цагийн дотор ЖДҮС-аас хулгайлсан мөнгөө нэн  даруй буцааж өгөхийг шаардаж байна. Эс тэгвээс хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулна. Ямар ч хамааралгүй асуудалд хүний нэрийг хутгах ямар шаардлагатай юм бэ. Үнэхээр бүдүүлэг байж боломгүй тэвчиж болохгүй үйлдэл учраас дуугарч мэдээлэл хийж байна.
 
АСЕМ-ийн гүтгэлэг дээр яавч тэвчихгүй
 
Хотын дарга асан Э.Бат-Үүл “ASEM-11 зохин байгуулагчид бухимдаж байна. Улсын төсвөөс 240 тэрбум төгрөг гарах байсан шүү. Бид 20 тэрбумыг л гаргасан. АСЕМ-ыг гутаалгахгүй ээ. Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар нарын хүмүүстэй маш хатуу тэмцэнэ” гэв.
 
Түүнчлэн тэрбээр үргэлжлүүлэн “АСЕМ бол улсаа улс шиг болгохын төлөө хийсэн 1990  оны хувьсгалын нэр төрийн баяр байсан юм. Зөвлөлтийн колончлолоос чөлөөлөгдөөд жинхэнээсээ бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улс болсныг гэрчилсэн баяр байсан юм. Түүнийгээ Б.Бат-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар мэтийн түүхээ мэддэггүй хулхи монгол “чацга”-уудаар гутаалгахгүй. Ардын нам  интернетээр худлаа мэдээлэл цацсан.

Тэрхүү мэдээлэл дээр нь АСЕМ-ийн арга хэмжээнээс Ч.Сайханбилэг 76 тэрбум, миний бие 33 тэрбум  төгрөг идсэн. Нийтдээ АСЕМ-ийн арга хэмжээний 120 тэрбум төгрөгийг биднийг “идсэн” гэнэ. Би АСЕМ-ийг зохион байгуулах ажилд оролцож байснаараа маш их бахархдаг. Улаанбаатар хотынхоо гудамж талбайг засаж цэмбийлгээд сайхан болгосон. Ирсэн зочид манай хотын цэвэр цэмцгэрийг магтсан. Жаргалантын аман дахь “Чингисийн хүрээ” цогцолборт болсон хүндэтгэлийн арга хэмжээний бэлтгэл хангах ажлыг би ерөнхийлөн удирдаж зохион байгуулсан. Олон орны зочдод, монголчууд ямар гайхалтай ахуй болон соёлын өвтэй болохыг харуулах гэж байдгаараа хичээсэн. Харамсалтай нь би сонгуульд ялагдчихаад ажлаа өгчихсөн учраас тэр сайхан арга хэмжээндээ биеэр оролцож чадаагүй.

Улсын төсвөөс наад зах нь 250 тэрбум төгрөг гарах ёстой гэтэл бид улсын төсвөөс 20 тэрбум төгрөг гаргуулсан. Хүмүүс хандив өгсөн. Үнэнийг хэлэхэд хямд төсөв аргаар үнэхээр гайхамшигтай дэлхийн улс төрийн олимпыг эх орондоо зохион байгуулсан. АСЕМ-ийн талаар яригдаад байгаа асуудлуудыг  хамтарч  шалгаж  дэмжлэг үзүүлэхэд бид бэлэн байна. Яагаад гэвэл эх орныхоо төлөө ийм сайхан зүйл хийж байхад дунд нь яс хаяж байгаа хүмүүс яршиг л байна шүү. Ёстой гай л байна. Тийм өөдгүй нөхдийг олох хэрэгтэй. Хуулийн байгууллагын үйл ажиллагаа явж өгдөггүй, тэгсэн мөртлөө улс төрийн гүжир гүтгэлэг эх захгүй яваад байдаг. Одоо АСЕМ-ийн гүтгэлэг дээр яавч тэвчихгүй. Хөлөө хүрэх газар хүртэл  заргалдана. Заргалдаад зогсохгүй заавал хариуцлага хүлээлгэнэ. Гүтгэгчдийг өршөөхгүй. АСЕМ-ийн гүтгэгчдийн цаана Монголын нэр төрийг унагах гэсэн бүлэг “хулхи монгол” нуугдаж байгаа. Тэднийг илчилнэ” хэмээв.

О.Сайхан
Оллоо.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зээ 2019-10-31 17:33:00
    Цагаан гуай ичмээр шаар юм даа! Ард түмнийг илт басамжилж байх шив. Нэр нүүргүй болсон хүзүүгүй Эбий та хоёрыг хуулийн өмнө номхон зогсоох цаг айсуй.
    94.123.227.106
    Мэдэгдсэн Хариулах
  • Zzz  2019-10-29 15:54:29
    Manai darga nar terbum terbum horongoo tsagaan garaaraa tsagaan hodolmorooroo bii bolgoson um genee kk unen bolov uu
    49.0.212.157
    Мэдэгдсэн Хариулах
  • idej yydag jihene luibarchin bol chi?... 2018-11-14 09:57:02
    ee zadarsan hylgaich Chagaan chi idej yyj l taarna!cham sig ardchilaliin ner barij zabsigchid tanai nam nertei luibarchidad ikhe bii!!ter dyndaa chi tolgoi choh...
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-11-14 02:59:38
    Аудитынхан барагтай худлаа хэлэхгүйдээ ямар нэг үндэслэл байгаа болоод л
    103.9.88.162
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2018-11-14 02:30:23
    За з, энэ л идэж уугаагүй байв гэж
    103.14.36.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-11-13 23:49:13
    Зөндөө их юм идэж уусан шүү дээ өөрийгээ өмөөрөөд ёстой худлаа наач өгч байнаа
    77.119.130.46
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-11-13 18:53:26
    хүнийг дарамталж ажлаа бүтээдэг өөдгүй хүн. худлаа ярьж байгаа байх сайн шалгах л хэрэгтэй. Аудитынхан барагтай худлаа хэлэхгүй. ямар нэг үндэслэл байгаа.
    66.181.183.213
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-11-13 18:33:28
    hulgaich nar hulgaichiig bariarai gej hashigarah yumdaa ene 3 ch hulgaich nar bizdee
    64.119.23.142
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-11-13 15:58:19
    Цагааны нүгэл нүдээрээ гарах цаг болсоон. Алуурчин.
    103.57.93.11
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-11-13 14:15:40
    энэ нэг юм чинь. авгай нарын салтаанд уусаад саванд далд ороогүй байх гэж.
    103.229.123.5
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-11-13 14:15:09
    Цагааны хөрөнгө мөнгийг шалга.Энэ нөхөр ганц амтай хэлтэй нь юм уу.Элбэгдоржтой нийлж улс орон ард түмний өнгөтэй өөдтөөг авдаг биздээ.
    202.9.42.182
    Мэдэгдсэн Хариулах
  • , 2018-11-13 14:06:17
    Энэ муу Цагаан ч дээ, идэх ухаанаа ч олохгүй амьтан дөө!
    64.119.20.211
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-11-13 13:34:00
    Хэргийн эзэн хүний шаар хаанаас гараад ирвээ ой гутам яаж жүжиглэж чадаж байнаа Ариун шударга хүн шиг ...больмоор юмаа ахаа
    178.165.129.176
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-11-13 12:51:17
    Яаж ингэж худлаа хэлж чадаж байна. Бага ястангуудын дунд яс хаяж, гал асааж байдаг нөхөр одоо бүр цагаан тагтаа болсон байна шүү, естой хуцаж байна даа.
    217.196.28.178
    Мэдэгдсэн Хариулах
  • nobs oo!!!! 2018-11-13 09:44:17
    chagaan bol jihene nyyz abilgagch chi muu zail!!!
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • Zagaan mort gui ! 2018-11-13 09:12:24
    Odoo edlej hergeleed baigaa zuiluudee negd negengui ard tumendee tailgana daa !
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2018-11-13 09:10:15
    Chi buruugui yum bol yundaa booj uhchih geed baigaa yum be ? Naadhiig chini morddog shalgadag baiguullaga ni shalgaad l togtoochihno odoo shulsee buu uschuul !...
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-11-13 08:51:13
    гүтгэгчдийг ер нь илрүүлж хариуцлага тооцуулж байх хэрэгтэй,
    203.217.139.226
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-11-13 08:49:48
    jdu-gaas zeel awsan erunkhii auditor unen yarikh uu?
    66.181.179.252
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-11-13 08:41:28
    Ер нь монголд буруутай ажил хийсэн түүнийгээ хүлээж уучлал өршөөл ирсэн хүн байна уу. бүгд сайн зөв ажлаад ирсэн юм бол бид яагаад ийм ядуу буурай бгаам бэ.
    103.194.176.117
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-11-13 08:38:35
    За цагаан минь жудагтайхан бай чи л болж идээгүй байгаа байхдаа
    202.9.43.210
    Мэдэгдсэн Хариулах