Шотландыг тусгаар тогтнохыг дэмжих иргэдийн тоо нэмэгдэж байна
Их Британиас салан тусгаарлах эсэхийг нь шийдвэрлэх ард иргэдийн түүхэн санал хураалт болоход хоёр долоо хоногийн хугацаа үлдлээ. Шотландын тусгаар тогтнолтой холбоотойгоор тус улсад энэ сарын 5 болон 25-ны өдрүүдэд хоёр удаа телевизийн мэтгэлцээн болж, хэд хэдэн удаа санал асуулга явуулаад байсан билээ.
 
 Тэгвэл хамгийн сүүлд явуулсан урьдчилсан санал асуулгын дүнгээр тусгаар тогтнохыг дэмжих иргэдийн тoo нэмэгдэж буй нь тодорхой болжээ. Энэ удаагийн олон нийтийн санал асуулгыг “Sun”, “Times” гэсэн Их Британийн нэр нөлөө бүхий хоёр сонингоор дамжуулан “You Gove” компани өнгөрсөн сарын 28 -наас энэ сарын 1-ний өдрүүдэд явуулсан байна. Судалгаанд нийт 1063 хүн оролцжээ. Шотланд тусгаар улс болохыг судалгааңд оролцогсдын 42 хувь нь дэмжсэн бол 48 хувь нь “эсэргүүцэж байна” хэмээн хариулсан байна. Харин 10 хувь нь эргэлзсэн хариулт өгчээ. Шотландын тусгаар улс болохыг анх удаагаа энэ санал асуулгаар 40 гаруй хувь нь дэмжсэн бол эсрэгээрээ 50 орчим хувь нь дэмжээгүй бөгөөд аль аль нь талаас илүү хувийн саналыг авч чадаагүй байна.
 
Шотландын ард иргэдийн дунд энэ сарын 18-ны өдөр явагдах санал асуулгаар хүн амын дийлэнх нь Их Британиас салан тусгаарлахыг дэмжвэл Шотланд 2016 оны гуравдугаар сард тусгаар тогтнолоо зарлах юм. Өнгөрсөн сарын эхэн үед тус компанийн хийсэн судалгаагаар судалгаанд оролцогсдын 39 хувь нь салан тусгаарлахыг дэмжиж байсан бол 61 хувь нь эсэргүүцэж байжээ. Харин наймдугаар сарын дунд арав хоногт явуулсан судалгаагаар 43 хувь нь дэмжиж байна гэсэн хариулт өгсөн бол 57 хувь нь дэмжихгүй гэж хариулж байсан байна. Эцэст нь дүгнэж хэлбэл, өнгөрсөн хугацаанд явуулсан эдгээр судалгааны дүнгээс өдөр ирэх тусам Шотландыг Их Британиас салан тусгаарлахыг дэмжих иргэдийн тоо нэмэгдэж буй нь харагдаж байгаа юм.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.