Ц.Нямдорж: Өмгөөллийн тухай хуулийг өргөн мэдүүлж, хэлэлцүүлнэ
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 17 дахь илтгэлийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн ХЗДХ-ын сайд Ц.Нямдорж “Хүний эрхийн асуудлууд санаа зовоож байна. Хүний эрхийн байгууллагууд гэмт хэрэг хийгээгүй хүмүүс хэлмэгдэж байгаад анхаарал хандуулах хэрэгтэй. Өмгөөллийн байгууллагыг татан буулгасан. Өмгөөлөгчид нэгдээд сайн дурын байгууллагатай болсон ч тэрийг авч хэлэлцдэггүй. Нэг талд нь тагнуул, цагдаа, авилгал, гүйцэтгэх ажил, прокурор, шүүх гээд хүчирхийллийн бүх хэрэгсэлтэй улсаас бүх мөнгийг гаргаж өгдөг байгууллагууд байна. Нөгөө талд орлогоороо амьдардаг гар нүцгэн өмгөөлөгчид. Ийм л нөхцөл монголын хуулийн орчин бий болж. Удахгүй өмгөөллийн хуулийг өргөн мэдүүлж, хэлэлцүүлнэ. Өмгөөллийн байгууллагыг дахин сэргээж, хүний эрхийн асуудлуудыг ярьж, дарамт шахалтаас холдох асуудлууд байна. Энэ чиглэлээр Хүний эрхийн комисстой хамтарч ажиллахад бэлэн байна” гэлээ.



П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-11-16 10:14:03
    Хөдөлмөрийн маргаанаар 2017 оны 07 сард шүүхэд хандсан.2 шатны шүүхүүд миний талд шийдсэн боловч 06сард дээд шүүхээс хэргийг буцаав.Одоо болтол шийдэгдээгүй л
  • зочин 2018-11-14 11:45:00
    өмгөөлөгч нарт шалгуур тавьж байхгүй бол зарим нь хүний мөнгийг зүгээр авчихаад юу ч хийхгүй хүмүүс байнаа
  • хуульч 2018-11-14 10:10:12
    ӨМГӨӨЛӨГЧ ТӨРӨӨС ЦАЛИНЖИДГҮЙ,,, МӨНГӨ НЭХЭН НЬ АРГАГҮЙ,,, ДҮҮРЭГТ УЛСААС ЦАЛИН АВДАГ ӨМГӨӨЛӨГЧ ҮНЭГҮЙ ӨМГӨӨЛДӨГ,,""ӨМГӨӨЛӨЛИЙН ""ХУУЛЬ БАТЛАХ НЬ НҮДЭЭ ОЛЖЭЭ...
  • !!! 2018-11-14 07:40:11
    Өмгөөллийн хууль гаргаж болно! Харин өмгөөлөгч нар Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо гэсэн 2 байгууллагад давхар татвар төлдөгийг болиулах хэрэгтэй!!!
  • Зов шуу 2018-11-14 06:59:12
    Омгоологч гэж монго нэхсэн шантаажны хумуус болсон.. одоо яанаа манай улс . Иргэдийг шууд хэлмэгдуулдэг хучний байгуулагууд .хэрэг тулгадаг, омгоологч нар хучни...