Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эрүүл мэндийн  яам, НҮБ-ын Хүн амын сан хамтран өнөөдөр   Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгууллаа.
 
Хуулийн төсөлд төрийн бүх шатны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллагын хийх ажил, эх, хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчныг дэмжих, эрүүл мэндээ хамгаалах асуудлаар иргэн, гэр бүлийн хүлээх үүрэг, хариуцлага, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг тогтвор суурьшилтай ажиллуулах хөшүүргийг бий болгох, эхчүүдийн халамжийг илүү өгөөжтэй, оновчтой болгох зэрэг асуудлыг зохицуулахаар хуулийн тусгасан байгаа аж. Түүнчлэн, орлого багатай, эмзэг бүлгийн иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хуульчилснаар бүх нийтэд тэгш хүртээмжтэй тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой болохыг дурьдлаа.
 
Хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн салбарын мэргэжилтнүүд тунхгийн шинжтэй бус урт хугацаанд үр дүнтэй хэрэгжих процедурын шинж чанартай хуулийн төсөл боловсруулахыг санал хэллээ.
 
Мөн төрүүлсэн хүүхдээ хаядаг, хэт олон хүүхэд төрүүлж, хүүхдийг үл хайхрах нөхцөл бий болгодог, хүсээгүй жирэмслэлтээр үр хөндүүлдэг зэрэг явдлыг хуулийн зохицуулалттай болгож, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх,  өрхийн эмнэлгүүдийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд өрхийн эмнэлгүүдэд хүүхдийн эмч ажиллуулах зэрэг олон санал гаргалаа.
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.