ЕТГ-ын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Ж.Цэсэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Ж.Цэсэн өчигдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ ЕТГ-ын газрын дарга З.Энхболдод хандан гаргажээ.

Ж.Цэсэнгийн нөхөр Д.Тэрбишийн үүсгэн байгуулсан “Дөлгөөн оргил” ХХК нь Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сангаас зарласан тендерийн болзол, шаардлага, барьцааг бүрэн хангаж малын тэжээл нийлүүлэх зориулалттай зээл авч, зээлийг зориулалтын дагуу зарцуулж, хуваарьт газруудад тэжээлийг нийлүүлсэн байна.

Мөн дээрх компанийн үйл ажиллагаа нь Ж.Цэсэнгээс хамааралгүй, тендер зохих журам, шаардлагын дагуу явагдсан хэдий ч УИХ, Засгийн газрын гишүүд болон тэдний хамаарал бүхий иргэд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас эрх мэдлээ ашиглан зээл авсан хэргийн шуугиантай зэрэгцүүлэн, төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгах, хариуцлага тооцох иргэдийн шаардлагыг бусдад хавтгайруулан нялзааж саармагжуулах үйлдлүүд хийгдэж байгаа тул ийм бусармаг үйлдэлд боломж олгохгүйн үүднээс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэл, мэдээллийн албаны дарга Ж.Цэсэнгийн дээрх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэжээ.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • шударгыг хүсэгч 2018-11-16 08:48:57
    Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг шиг Зи.Энхболд энэ хүнээр туг тахиад хэргийг өөрөөсөө тойруулах санаатай байж дээ.Одоо Зи.Энхболд өөрөө ажлаа өгсөн нь шудрага болно ш...
    66.181.165.29
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-11-15 09:05:57
    Нэгэнт зээлээ авчихсан юм чинь ажлаа өгсөн ч яахав гэж дээ.
    202.9.43.140
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-11-15 06:53:02
    Ер нь бол дэлхийн аль ч хүнтэй хамгийн ихдээ 5 хүнээр дамжиж хамааралтай болж болдог.
    66.181.164.175
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-11-15 05:09:14
    энэ монгол улсад терийн алба хаших хун олдохгуй болчих юм биш байгаа даа терийн албанд ажилладаг хуний хамаарал бухий этгээд амьсгалж болохгуй л болох нээ дээ
    202.9.42.188
    Мэдэгдсэн Хариулах