Ц.Нямдорж сайд шүүх байгууллагын талаар юу хэлэв
Үндсэн хуульд зааснаар шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ, шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Нэг үгээр шүүгчийн хараат бус байх зарчмын цөм буюу амин сүнс нь гагцхүү хуульд захирагдах явдал юм.  

Гэвч нийгэмд шүүх, шүүгчтэй холбоотой таагүй мэдээлэл хөвөрсөөр байна. Парламент өчигдөр үдээс өмнө Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулахтай холбогдуулан шүүхийн өнөөдрийн байдалд нэлээд шүүмжлэлтэй хандлаа. Нэр дэвшигчид хандан Монгол Улсын шүүхийн хараат бус үйл ажиллагааг хангах, улс төрөөс ангид байх, шударга ёс, хуульд захирагдаж ажиллахыг захихын зэрэгцээ, шүүгчдийн сахилга бат, хариуцлагыг чангатгах, ёс зүйн хэм хэмжээндээ ажиллах шаардлагатай байгааг анхаарууллаа. 
 
 Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Шүүх шударга бус байна, шүүх авилгад автаж байна. Энэ яриа нийгмийн аль ч хэсэгт газар авч хавтгайрсан. Анхан шат таван сая, давж заалдах 50,  дээд шүүх 100 сая төгрөг гэх тоонууд яригдсан. Энэ асуудлаас яаж ангижарч, шүүхийг шударга болгох вэ? Анхан шатны болон давж заалдах шатан дээр яагаад өөр өөр шийдвэр гарч байна вэ? Шүүгч нарыг Монголын төр дэмжиж байгаа. Үүнийг жирийн иргэд татвараараа хангаж байгаа.
 
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Дээд шүүхийг сүйрүүлж байгаа хүн бол Ц.Зоригт.  Ц.Зоригтын үед Монгол Улсын шүүх хоёр нүүртэй болсон. Зоригт Монголын шүүхийг шударга бус ажиллуулж байна. Жирийн иргэн, жирийн бус гэж ялгавартай хандаж байна. Шүүхийг, прокурорыг улс төрийн байгууллага болгож хувиргасан хүн бол Ц.Элбэгдорж гэдэг увайгүй этгээд. Захиалга биелүүлсэн хүн нь албан тушаал авдаг,Сүхбаатарын одон, гавьяат болдог. Гэм зэмгүй хүмүүсийг шоронд хатаадаг болсон. Шүүхэд дур зоргоороо авирладаг явдал ердийн үзэгдэл болсон. Шударга ёс хуульд биш дарга нарт үйлчилдэг зодуурын хэрэгсэл болж хувирсан. Хараат бус байдлыг дур зоргоороо авирлах явдал гэж ойлгодог болсон. Шударга ёсыг УИХ-аас эхлэх ёстой гэдэг дээр санал нэг байна. Үүний цаана шударга ёсыг Дээд шүүхээс эхлэх ёстой. С.Соёл-Эрдэнийг ийм зүйлд орооцолдож байсныг би үгүйсгэхгүй. Дахиад битгий ийм зүйл хийгээрэй.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Бид сүүлийн 28 жил шударга ёсыг тогтоох гэж үзэж байна. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж шүүх шударга биш байна сэтгэл эмзэглүүлсэн зүйл хэллээ. Би айж байна. Нэг шүүгч жилд 500 хэрэг шүүж байна. Гэтэл өнөөдөр  Монголд шударга шүүх шүүж байна гэдэг дээр санал нийлэхгүй байгаа. Шүүхээс яагаад том хэргүүд буцаад, төлөг, бяруу хулгайлсан иргэнийг хэдэн жилээр яллаж байна. Өнөөдөр шүүх, прокурорын хаалга сахисан хэдэн зуун иргэн байгаа. Иргэдийн гомдлын дийлэнхийг хууль буруу ашигласан, мөнгөтэй талд үйлчилсэн, нэг талыг барьж шийдвэр гаргасан зэрэг шүүмжлэл эзэлж байна. Энэ нь Монгол Улсад шударга ёс байхгүй болсныг илэрхийлж байна.

 Ард түмний төлөөлөл болсон эрхэм гишүүд шүүхийн талаар ийм үг хэлж байна. Уг нь шүүгч хүн бол хуулийн зарц байж шударга ёс, үнэнийг тогтоох үүрэгтэй. Гэтэл тэд үүргээ гүйцэтгэж байна уу? Шударга шүүх бол шударга нийгмийн баталгаа. Энэ баталгааг хангах үүргээ шүүгчид биелүүлж байгаа юу?
 
П.ГОО
Оллоо.мн 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-11-17 15:31:39
    Цөөн биш хүмүүсд эвгүй бөгөөд хатуу сонсогдох байх.Үндсэн хуулиа өөрчилж Ерөнхийлөгчийн засаглалтай болье.Ард түмэн Няидоржийг сонгох нь ойлгомжтой.
    • баатар  2018-11-21 10:54:35
      гүйээ наадах хүн чинь очих ёстой өлбан дээрээ 2 жил шахам болж байна.юу ч хийсэнгүй худлаа хэндээ гомдоллоод байгаам бүү мэд
  • энэ төр хэцүүдсэн. 2018-11-17 02:35:06
    Хуулийн байгууллагуудаа эрс шинэчлэх цаг болсон. ЦАГ алдалгүй энэ ажлыг эхлүүлэх төрийн хүн алга уу?
  • Баатар 2018-11-17 02:04:17
    Худалч шудрага хүний баг зүүсэн Нямдорж тѳрд тэр тусмаа хуулийн сайд байгаа цагт үнэн ялна гэсэн оылголт огт байхгүй.
  • энхээ 2018-11-16 16:38:18
    Шүүх байгуулгад ажиллах бүх шатны шүүгчийг ард түмнээс шууд сонгодог байя
  • бат 2018-11-16 13:02:22
    хужаа царайлсан тэр нөхөр юугаас айдаг байна .. юу хийчихсийм чи
  • иргэн 2018-11-16 09:50:42
    Хөдөлмөрийн маргаанаар 2017 оны 07 сард шүүхэд хандсан.2 шатны шүүхүүд миний талд шийдсэн боловч 06сард дээд шүүхээс хэргийг буцаав.Одоо болтол шийдэгдээгүй л
  • Зочин 2018-11-16 09:11:11
    УДШүүхийг орвонгоор нь өөрчилсөн цагт л Монголд шударга ёсны эхлэл тавигдана даа. Нямдорж гуай шударга байна. Шүүгч нарын асуудлыг Ерөнхийлөгчид оруулж танилцуу...
  • иргэн 2018-11-16 08:08:10
    Нямдоржийг гүтгэн доромжилж байгаа нөхдүүд Эрдэнэтийн 49-хувийг хулгай хийгчидыг долоогчид мөн шүү.Хүнийг долоож амьдраад яанадаа.Луйварчид удахгүй гэсгээгдэнэ....
  • шударгыг хүсэгч 2018-11-16 07:54:41
    Нямдорж гуай ч үнэнийг нь улайтал хэллээ дээ.Ингэж хэлэх хүн Монголд ховор шүү.Үнэнийг хэлсэний төлөө гэмт нөхдүүд огцоруул гээд орилж байгааг уншиж байгаа биз ...
    • Ялзрал дампууралын дээд цэг 2018-11-17 02:55:32
      санаа нь зовоод байгаа бол Нямдорж ХЗ сайдыг 5 удаа хийлээ.одоо ЕС нь чавчаад өгье л гээд бн ЦЕГ дарга хүргэн нь АТГ даргаар худ нь ажиллаж бн ш дээ
  • Нямдоржийг огцруул! 2018-11-16 06:07:53
    Нямдорж гэдэг бузар луйварчинг Хууль зvйн сайд, УИХ-ын гишvvнээс нь зайлуулсан цагт С.Зоригийн аллагын захиалагч илрэх нь тодорхой болсон. Нямдоржийг зайлуул!
  • Зоригтыг хал!!! 2018-11-16 05:57:12
    Юуны түрүүнд ДШ-ийн Ерөнхий шүүгчээр мэдлэгтэй, шударга хүн томил!! "Эх булингар бол адаг нь бохир"! Толгой нь өмхий бол өөдлөхгүй! Нямкагийн хэлдэг зөв!!!
  • зочин 2018-11-16 05:45:53
    ХУДЛАА ШҮҮМЛЭЭД ШУДАРГА ЦАРАЙЛААД БАЙХААР ТЭГЭЭД АРГА ХЭМЖЭЭГЭЭ АВААЧ ДЭЭ.
  • d 2018-11-16 05:43:55
    шүүгч гагцхүү хуулинд захирагддаг. улсын их хурал өөрсдөдөө тааруулж баталсан хуулийн дагуу шийдвэр гаргасны төлөө шүүгчийн шүүмжлэх өрөөсгөл шүү. эхлээд хуулиа...
  • Гггг 2018-11-16 05:24:47
    ЭЭЛЖИТ ШОУ
  • зочин 2018-11-16 05:00:37
    Энд тэндэхийн агентлагийн хурган дарга нар улай цайм авилга нэхээд байнаа
  • Иргэн 2018-11-16 04:23:20
    Шүүхийн ялзралыг дарга нар мэдддэггүй юм байх гэж боддог байлаа. Тэгсэн бүгд л, бүр ХЗДХ-ын сайд нь хүртэл маш сайн мэддэг юм байна. Тэгээд яагаад засдаггүй юм ...
  • хуульч 2018-11-16 03:52:00
    БИЗНЕСИЙН ГАРАЛ ҮҮСЭТЭЙ УИХ -д ШҮҮХ ДАНДАА МУУХАЙ ХАРАГДАНА,,,,, ТЭД ШҮҮХИЙГ МӨНГӨӨР ЭСХҮЛ ОЛОН САЯ ТӨГРӨГИЙН ЯЛАГДЛААР ТОДОРХОЙЛДОГ БОЛОХООР ТЭР ????
  • саятан 2018-11-16 03:08:05
    Шүүх засаглалын байгууллагын удирдлагуудыг тэгээд өөрчил,юугаа хүлээгээд байгаа УИХ гишүүн та нарт эрх хэмжээ ард түмэн олгосон шүү
  • зочин 2018-11-16 02:48:40
    элбэгдорж зуун жилийн емне орж ирсэн хятад бат уул комментерний улдэгдэл гэдэг нь харагдаад байна шуу
  • Бат 2018-11-16 02:35:16
    Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо
  • яана даа, харамсаж байна 2018-11-16 02:07:07
    ТӨРийн гишүүд нь шүүх шударга бус, авлигад идэгдсэнг хүлээн зөвшөөрч байна. ОДОО шууд өөрчлөлт хийлдээ. ЮУ хүлээх юм бэ? ТЭР дээд шүүхийн ЗОРИГ гэдэг нөхрөө зай...