Өнөө орой НӨАТ-ын сугалааны тохирол явагдана
НӨАТ-ын урамшууллын аравдугаар сарын сугалааны тохирол өнөө орой “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдана.
 
Иргэн та 2018 оны аравдугаар сарын 1- 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой гэж Татварын ерөнхий газраас мэдээлж байна.
 
Өнгөрсөн сарын тохирлоор 50 мянган төгрөгийн азтан 19237, 200 мянган төгрөгийн азтан 1895, нэг сая төгрөгийн азтан 215, таван сая төгрөгийн 20 азтан тус тус тодорсон юм. Харин супер шагналын эзэн тодроогүй байгаа бөгөөд өнөө орой тодрох боломжтой.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • saran 2018-11-30 03:03:54
    урамшуулал буцаагдлаа тохиргоогоо тохируулна уу . гэсэн мсж ирсэн байхаар нь бүх тохиргоо дансаа шалгаалаа . бүгд л баталгаажсан байна гэж гарч ирсэн .яагаад
    49.0.191.250
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-11-19 11:59:31
    шалгах ёстой газар. Батүүл зальжины үеэс л тохироо гэдэг сонин зүйл бий болсон юм
    202.126.89.52
    Мэдэгдсэн Хариулах
  • Болд 2018-11-18 03:57:06
    Энэ жаахан худлаа юм шиг санагдаад байгаа
    202.9.41.9
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-11-18 03:43:52
    супер азтан енее орой тодорно гэнэ сайхан чинь бас узмэрч юм гээч
    202.9.42.188
    Мэдэгдсэн Хариулах